• Хандалтын тоо: 3337229

Биеийн арьс арчилгаанд




Cellulite Contour Formula /Целлюлитийн эсрэг тос/

•  Биеийн арьсны целлюлиттэй хэсгийг зөөлрүүлнэ
•  Биеийн галбирыг хадгална
•  Өөхийг хайлуулах үйлчилгээтэй
•  Бодисын солилцоог зохицуулна
•  Арьсны эдийг сэргээж цусны бөөгнөрөлөөс урьдчилан сэргийлнэ
•  Сэрүүн сэнгэнэсэн мэдрэмжийг төрүүлнэ
•  Хөнгөн бүтэцтэй тул арьсанд хурдан шингэнэ


ЦЕЛЛЮЛИТИЙН ЭСРЭГ АРЬС АРЧИЛГААНЫ БҮТЭЭГДЭХҮҮН
Целлюлитийн эсрэг тэмцэж, урьдчилан сэргийлэхэд арчилгааны төрөл бүрийн аргуудыг хослуулан ашиглах нь чухал. Үүнд уламжлалт аргууд болох хоолны дэглэм барих, тогтмол дасгал хийх мөн биеийн иллэг хийж, шүршүүрт орох зэрэг багтана.
JANSSEN COSMETICS нь нэг алхамаар түрүүлж явж, орчин үеийн мэдлэг, боломжийг ашиглан өөх тосны солилцооны төвөгтэй үйл ажиллагааг зохицуулах аргыг олоод байна. Тус целлюлитийн эсрэг тосыг Dr. Sacher Kosmetik-ийн эрдэм шинжилгээний лабораторитой хамтран боловсруулсан юм. Энэхүү гелэн тосны найрлага нь бичил ногоон замаг, намуу цэцэг болон кофеинээс бүрдсэн байна.
Тус ургамлын нөлөө нь шинжлэх ухаанаар батлагдсан бөгөөд целлюлиттэй тусгайлан тэмцэж дараах зүйлсийн эсрэг үйлчилнэ:
-  Биенд өөх үүсэхээс хамгаална
-  Өөхлөг эдийг багасгана

ИДЭВХИТ БОДИСУУД
•  Шинжлэх ухаанаар нотлогдсон ургамлын төрлийн агууламж бүхий идэвхит  бодисын иж бүрдэл буюу гурван идэвхит бодисын нэгдэл:
 Ногоон замагны ханд: өөх ялгаруулалтыг фибронектины синтезийн тусламжтайгаар зогсоож хаах
 Намуу цэцгийн ханд: үрэвсэлийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд өөхний хүчлийг митохондрия болон хувирах үйл ажиллагааг идэвхижүүлнэ
 Кофеин: Үрэвсэлийн эсрэг, өөх хайлуулах үйлчилгээтэй
•  ESP: Эластиныг нэмэгдүүлж арьсыг чангалах үйлчилгээтэй
•  Авокадо тос: A, E болон D амин дэмээр баялаг бөгөөд арьсыг хамгаалж арчилах төдийгүй зөөлөн, толигор болгоно
•  Гаа: Бодисын солилцоог сайжруулна

Хэрэглэх заавар
Биеэ скрабаар угаасны дараагаар целлюлитийн эсрэг тосыг биеийн асуудалтай хэсэгт эрхий болон долоовор хуруугаар хүчтэй зулгаах хөдөлгөөнийг хийн түрхэнэ. Энэхүү зулгаах хөдөлгөөнийг өвдөгнөөс гуя мөн өгзөг болон ташааны хавиар тогтмол хийнэ.
Тус бүтээгдэхүүнийг мэргэжлийн гоо сайхны салонд биеийн арьс арчилгаанд ашигладаг бөгөөд биеийн хэсэгчилсэн болон бүтэн биеийн арьс арчилгаанд хэрэглэгдэнэ. Тусгай арчилгааг бүтэн биеийн массажтай хослуулан хийхэд тохиромжтой.
Зөвлөгөө: Бодисын солилцоо идэвхижүүлэх үйлчилгээ нь огцом хүйтэн эсвэл халууны нөлөө үзүүлж болзошгүй бөгөөд энэ нь хэвийн тохиолдол юм. Тус тосыг хэрэглэсний дараагаар депиляц хийхийг хориглоно. Нүд болон салст бүрхэвчинд орохоос сэргийл. Тосыг хэрэглэсний дараагаар гараа сайтар угаана.

Целлюлит нь эмэгтэй хүний арьсан доорх эдийн илт өөрчлөлт юм: өөх ялгаралтын хэмжээ ихсэх үед өөхний эд томорно. Энэ нь өгзөг, ташаа, мөр болон гуяын орчим анзаарагдна. Өөхний эд нь хэвийн хэмжээнээсээ арав дахин томорч цус болон тунгалгийн судаснуудыг хавчдаг. Энэ нь цусны эргэлт болон тунгалгийн урсгалын үйл ажиллагааны сулралаас хамаарна.
Хөөсөн өөхний эдийн бүтэц нь жигд бус байдлаар холбогч эдийг шахаж эхэлсэнээр целлюлит үүснэ.
Эдгээрээс гадна целлюлит нь удамшлын байдал, гормоны тэнцвэртэй байдал, илүүдэл жин, холбогч эдийн сулрал болон хөдөлгөөний дутагдлаас шалтгаална.

Гаднах үзэмжээс хамааран целлюлитийн хүндрэлийн түвшинг гурав ангилна:
I.  Түвшин: хөнгөн целлюлит; анхны хонхорхой нь арьсыг чимхэхэд илэрнэ
II.  Түвшин: целлюлитний хонхорхой булчин суларсан, зогсоо байрлалд илт харагдна
III.  Түвшин: хүндэрсэн целлюлит; хэвтээ болон зогсоо байрлалд хонхорхой илт харагдах бөгөөд арьс гадны нөлөөнд эмзэг байна

ИДЭВХИТ БОДИСИЙН ҮР НӨЛӨӨНИЙ СУДАЛГАА

1.IN-VITRO буюу хиймэл нөхцөлд хийсэн судалгаа

  a) Хүний таргалалтын 3 хувь нь целлюлит байна.
  3 өдрийн дараа: Үрэвсэлийн бууралт - 20%
  9 өдрийн дараа: Өөхний задрал - 55 %

  b) Тусгай гормоны тусламжтайгаар таргалалтын өмнө туршилтын биед 3 хувийн өөхний нийлэг болон целлюлитийн эсрэг идэвхит бодисыг хийсэн.
  3 өдрийн дараа: Өөх ялгаралт - 75 %

2. IN-VIVO буюу бодит нөхцөлд хийсэн судалгаа
Биеийн гуян хэсгээрээ целлюлиттэй 27 сайн дурын эмэгтэй хүнд 2 сарын турш өдөрт 2 удаа 3 хувийн целлюлитийн эсрэг идэвхит бодисын агууламжтай гелэн түрхлэгийг нэг гуян дээр нь харин нөгөө талын гуянд идэвхит бодисгүй түрхлэг түрхэсэн.

 a) Эмчилгээний өмнө болон дараа өөхлөг эдийн гүн давхарга руу нэвтрэн орох чадварыг хэт авианы шинжилгээгээр судалсан байдал
 1 сарын дараа: Нэвтрэх байдал - 7 %
 2 сарын дараа: Нэвтрэх байдал -17 %

 b) Ultraschall-Messung der Dicke des Fettgewebes
 1 сарын дараа: Зузаан - 4 %
 2 сарын дараа: Зузаан - 9 %

 c) Mathematische Berechnung von Umfang und Volumen des Fettgewebes
 1 сарын дараа Тойрог - 0.4 cм / Эзлэхүүн - 56 мл
 2 сарын дараа Тойрог - 1.0 cм / Эзлэхүүн - 125 мл

3. САЙН ДУРЫНХНЫ ҮЗҮҮЛЭЛТ

 2 сарын дараа       Арьс зөөлөрсөн 82 %
              Арьс чангарсан 67 %
              Целлюлит багассан 70 %

Perfect Bust Formula /Хөхний арчилгааны тос /

•  Цээж болон хүзүүний орчмын арьсыг чангална
•  Арьсны эд эсийг уян хатан болгоно
•  Шинэ коллагены синтезийг зохицуулна
•  Арьсны эд эсийн бодисын солилцоог идэвхижүүлнэ
•  Хөхийг хэлбэржүүлж чангална
•  Торгон зөөлөн шингэн түрхлэг
•  Арьсанд хурдан шингэнэ


ХӨХ ХЭЛБЭРЖҮҮЛЭН АРЧИЛАХ БҮТЭЭГДЭХҮҮН
Энэхүү хөхний арчилгааны бүтээгдэхүүн нь баялаг хэрнээ хөнгөн бүтэцтэй бөгөөд лийрийн мод, ногоон замаг, цагаан шошлой болон туулайн бөөр жимсний хандыг агуулдаг байна. Уг бүтээгдэхүүний хөхийг хэлбэржүүлж, чангалах үйлчилгээг шинжлэх ухааны судалгаанд үндэслэн бий болгосон. Тогтвортой үр дүнд хүрэхэд өдөр тутам хэрэглэх шаардлагатай. Гоо сайхны мэргэжилтнүүд JANSSEN COSMETICS-ийн хөх арчилгааны бүтээгдэхүүнийг гоо сайхны салоны spa- нд хэрэглэхийг зөвлөдөг байна. Үүнийн зэрэгцээ хөхний дасгал, нуруугаа тэгш байлгах, таарж тохирсон хөхний даруулга зүүх зэрэг нь мөн адил хөхийг зөв хэлбэртэй, чанга байлагахад ач тустай юм. Хөхний хэмжээ чухал ч цээж хөхний арьс торгомсог, зөөлөн байх нь мөн чухал зүйл юм.

ИДЭВХИТ БОДИСУУД
•  ESP: Эластиныг боловсруулах, эд эсийн бат бэх байдлыг хангахад тусална
•  Богино холбоост гиалуроновын хүчил: Эпидермисийн доод давхарга руу шингэж, зөөллөсөнөөр арьс толигор зөөлөн болж, чийгшинэ
•  Урт холбоост гиалуроны хүчил: Арьсны гадаргуунд нимгэн хамгаалагч бүрхүүл үүсгэнэ
•  Макадамийн тос: Арьсыг зөөлрүүлэх үйлчилгээтэй бөгөөд, арьсанд хурдан шингэнэ

Хэрэглэх заавар
Тосыг өдөр тутам цээжэн биенд зөөлөн иллэг хийн түрхэнэ.

Зөвлөгөө: Халуун, хүйтэн ус ээлжилсэн шүршүүрт орох нь бодисйн солилцоог идэвхижүүлж хөхний эд эсийг сэргээнэ. Мөн үүний хажуугаар тогтмол цээжний дасгал хийх нь илүү үр дүнтэй байна.

Эмэгтэйчүүд өөрсдийн цээжин биеийн гоо үзэсгэлэнгээр гоёх дуртай байдаг бөгөөд сайхан хүзүү, сайхан цээж нь эмэгтэйлэг байдал, гоо үзэсгэлэнг тодотгодог.
Эмэгтэй хүний хөх нь булчингүй байх бөгөөд өөхлөг эд ба холбогч эдээс бүрдсэн байна. Хүзүү, мөрнөөс хөх хүртлэх арьс нь онцгой арчилгаа шаарддаг бөгөөд тухайн хэсгийн арьсны коллаген болон мяндас нь хөхийг дээш нь татаж түүний дугуй хэлбэрийг хангадаг юм.
Коллаген болон эластины мяндасны гэмтэл нь хөхийг унжгар болгодог. Өөхлөг эдийн гэмтэл нь хөхний хэмжээнд нөлөөлж эпидермисд үрчлээ суулгадаг юм. Мөн үүнээс гадна хэт ягаантуяа, жингийн хэлбэлзэл гэх зэрэг гадны нөлөө нь өөхөн болон холбогч эсүүдийг гэмтээдэг байна. JANSSEN COSMETICS нь эдгээр үр дагавараас хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор арчилгааны нэгдмэл бүтээгдэхүүнийг санал болгож байна:

Арьсны гурван үе давхаргыг арчлах:

  - Эпидермис:  Арьсны гадаргууг зөөлөн толигор болгож, арьсыг чангална
  - Дермис:  Уян хатан байдлыг хангана
  - Өөхөн эд:  Хэмжээг томруулах

ХӨХНИЙ АРЧИЛГААНЫ БҮТЭЭГДЭХҮҮН
  1. Лийрний модны гель: Лийрийн модны үр нь эпидермисийг чийгшүүлж, чангална
 2. Биофермент нь ногоон замаг болон цагаан шошлой агуулна: Энэ нь кератиноцит эсийн хооронд дахь протеиныг зохицуулах бөгөөд энэ нь эсийн нягт холбоог хангаж арсыг чанга, бат бэх болгоно
 3. Туулайн бөөр жимс: Энэхүү ханд нь эмэгтэй хүний хөхний арьсан доорх өөхөн дахь липидийг зайлуулна (хөхний хэмжээг томруулна)

ИДЭВХИТ БОДИСИЙН ҮР НӨЛӨӨНИЙ СУДАЛГАА

1. IN-VITRO буюу хиймэл нөхцөлд хийсэн судалгаа: хөхний чанга байдал
2. 3 өдрийн дараа, эд эс чангарч, аливаа гэмтэлд тэсвэртэй болно
 Үр дүн: Эд эсийн бат бөх байдал + 52 %

3. IN-VITRO буюу хиймэл нөхцөлд хийсэн судалгаа: липидийн синтез
4. 5 цагийн дараа, Шинэхэн үүсэн липидийн хэмжээ ихэснэ
 Үр дүн: Липидийн синтез + 57 %
5. IN-VIVO буюу бодит нөхцөлд хийсэн судалгаа: хэмжээнд үзүүлэх нөлөө
Туршилтын баг: 22 сайн дурын эмэгтэй; хөхний арчилгааны идэвхит бодисыг 5 хувийн агууламжтай тосыг 3 сарын хугацаанд өглөө, орой бүр түрхэсэн. Хяналтын баг: идэвхит бодисын агууламжгүй тос. Лазеран төхөөрөмжийн тусламжтайгаар эмчилгээний өмнө болон дараа хөхний хэмжээг тодорхойлсон байна.

Үр дүн: Хөхний хэмжээ + 13 %

6. 6. IN-VIVO буюу бодит нөхцөлд хийсэн судалгаа: арьсны зөөлөн, уян хатан байдал
Туршилтын баг: 20 сайн дурын эмэгтэй; хөхний арчилгааны идэвхит бодисыг 5 хувийн агууламжтай тосыг 28 өдрийн хугацаанд өглөө, орой бүр түрхэсэн. Хяналтын баг: идэвхит бодисын агууламжгүй тос. Лазеран төхөөрөмжийн тусламжтайгаар эмчилгээний өмнө болон дараа арьсны уян хатан байдлыг тодорхойлсон байна.

Үр дүн: Уян хатан байдал + 11 %
Үр дүн: Үрчлээсийн гүн гүнзгий байдал - 15 %

Body Lotion "ISOFLAVONIA" /ISOFLAVONIA биеийн тос/

•  Хөгшрөлтийн эсрэг
үйлчилгээтэй биеийн арьс арчилгаа •  Залуу, толигор арьстай болгоно
•  Гүн чийгшүүлж, арьсны чийгшлийг хадгална
•  Баялаг бүтэцтэй, хурдан үйлчилгээтэй
•  Анхилуун таатай үнэртэй


ISOFLAVONIA биеийн тос
Эмэгтэй хүн бүр толгойноос хөл хүртлээ залуу, чанга, толигор арьстай болохыг эрмэлздэг.
Арьсны чанга байдал нь арьсны коллаген болон эластины ширхэгүүдээс шалтгаална. Нас ахих тусам коллаген болон эластины ширхэгүүдийн хэмжээ буурч арьс унжидаг. Үүнээс гадна хэт ягаан туяа эсвэл амьдралын хүнд хэв маяг гэх зэрэг гадны нөлөө болон гормоны өөрчлөлтүүд мөн адил нөлөөлнө.
Үүнээс урьдчилан сэргийлэх үүднээс зохистой идэвхит бодисын агууламжтай өдөр тутмын бие арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэх тохиромжтой.

“ISOFLAVONIA” биеийн тос нь арьсыг удаан хугацааны турш толигор зөөлөн байлгана. Изофлавон гэх тус орц нь коллаген болон эластины ширхэгүүдийн гэмтлийг багасгаж арьсны холбонч эдийн дээд давхаргын бат бөх байдлыг хангана.
“ISOFLAVONIA” биеийн тос нь анхилуун таатай үнэртэй бөгөөд арьсанд хурдан шингэж гар, хөл, хэвлий болон өгзөгний арьсыг чангална.
Тус биеийн скраб нь арьсыг хүчилтөрөгчөөр хангахаас гадна урт хугацааны турш гоёмсог, таатай мэдрэмжийг төрүүлнэ.

ИДЭВХИТ БОДИСУУД:
•  Нил цэцгийн үндэсний ханд: Изофлавоноор баялаг бөгөөд холбогч эдийн нөхөн сэргээлтэнд тустай уургын синтезийг идэвхижүүлж, арьсны эдийн нягтаршилыг зохицуулж, арьсыг зөөлрүүлэх үйлчилгээтэй
•  Kомбуча: Энэ нь биотехнологийн аргаар исгэсэн хар цай бөгөөд арьсыг гялтагнасан, толигор болгох давуу талтай
•  Манго жимсний тос: Энэ нь мангоны ясны зөөлрүүлэгч тос бөгөөд арьсыг арчилж, хамгаалалтын нимгэн бүрхүүл үүсгэнэ.
•  Сахарид изомерат: Байгалийн сахараас гаралтай чийгшлийн хэмжээг хадгалах үйлчилгээтэй бодис
•  E витамины ацетат: RАрьсны хөгшрөлтийг сааруулах үйлчилгээтэй
•  Aллантоин: Арьсны өөрийгөө нөхөн сэргээх чадварыг идэвхижүүлнэ

Хэрэглэх заавар
“ISOFLAVONIA” биеийн тосыг усанд орсны дараагаар бүтэн биед түрхэнэ.

Oxygenating Body Scrub /Хүчилтөрөгчөөр хангах үйлчилгээтэй биеийн скраб/

•  Арьсыг цэвэрлэж зөөлрүүлэх үйлчилгээ
•  Арьсны эрчимт цэвэрлэгээний “2-in-1” бие угаагч шингэн саван+гуужуулагч
•  Үхэжсэн эд, эвэршилт болон батга арилгах үйлчилгээтэй
•  Биеийн арьсыг тайвшруулна
•  Цусны эргэлтийг сайжруулна
•  Ширүүн арьсыг арилгах үйлчилгээтэй
•  Бүтэн биеийн эрчимтэй арчилгааны төгс шийдэл


БИЕ УГААГЧ, ГУУЖУУЛАГЧ
Нүүрний арьсны адил биеийн арьсыг гуужуулах нь арьсыг зөөлөн толигор болгох, цусны эргэлт болон идэвхит бодисуудыг шингээх чадварыг сайжруулах давуу талуудтай.
Хүчилтөрөгчөөр хангах үйлчилгээтэй тус биеийн скрабанд агуулагдах далайн замагны ханд нь арьсыг сэргээж, эрдэс бодис нь арьсыг тайвшруулж, зөөлрүүлнэ.
Тус биеийн скраб нь арьсыг хүчилтөрөгчөөр хангахаас гадна урт хугацааны турш гоёмсог, таатай мэдрэмжийг төрүүлнэ.

ИДЭВХИТ БОДИСУУД:
•  Abrasive particles: Арьсны эвэршсэн хэсгийг арилгана
•  Кокобетаин: Ургамалын гаралтай түүхий эд (наргил модны самар)
•  Замагны ханд: Арьсыг чийгшүүлж, чийрэгжүүлэх үйлчилгээтэй


Хэрэглэх заавар
Биеийн скрабыг усанд орж байх үед нойтон биеийн арьсыг сайтар үрж угаана. Гарын тохой, өвдөг болон өсгий гэх мэт биеийн эвэршсэн хэсгүүдийн тусгайлан анхаарч арчилна. Гуужсан арьсыг усаар сайтар зайлж эсвэл бүлээн алчуураар жин тавьж арилгана.

Зөвлөгөө:
Арьс борлуулах бүтээгдэхүүн хэрэглэхийн өмнө биеийн скрабаар арьсаа гуужуулсан байхад арьс жигд борлож илүү толигор харагдана.

Hand Care Cream /Гарын арьс арчилгааны тос/

•  Арьсыг цэвэрлэж зөөлрүүлэх үйлчилгээ
•  Арьсны эрчимт цэвэрлэгээний “2-in-1” бие угаагч шингэн саван+гуужуулагч
•  Үхэжсэн эд, эвэршилт болон батга арилгах үйлчилгээтэй
•  Биеийн арьсыг тайвшруулна
•  Цусны эргэлтийг сайжруулна
•  Ширүүн арьсыг арилгах үйлчилгээтэй
•  Бүтэн биеийн эрчимтэй арчилгааны төгс шийдэл


ЭМИЙН УРГАМАЛЫН НАЙРЛАГАТАЙ ГАРЫН ТОС
Хүний насыг гараар нь тодорхойлдог гэдэг. Гарын атгалт тутамд хүний гарын арьс ачаалал авдаг байна. Мөн түүнчлэн хүн гараараа хими цэвэрлэгээний нунтаг, угаах шингэн гэх мэт хүчтэй бодисуудтай өдөр тутам харьцдаг бөгөөд биеийн ил гардаг хэсэг учир нар, салхинд их өртдөг.
Эмийн ургамлын найрлага бүхий тус гарын тос нь хагарч, улайрч гэмтсэн арьсыг эмчлэн арчилж арьсыг урт хугацаанд хамгаалах бүрхүүлийг үүсгэнэ.
Энэхүү тосыг гараа угаасны дараа бүр түрхэсэн ч арьсанд тослог бус сэрүүцүүлэм таатай мэдрэмжийг төрүүлнэ.

ИДЭВХИТ БОДИСУУД:
•  Эхинацея: Арьсны эд эсийг тогтворжуулан сэргээнэ •  Альфа бисаболол: Алтан товч цэцэгэнд их хэмжээгээр агуулагдаж арьсны цочролыг намдаана •  Фаренсол: Эфирийн тосонд агуулагдаж эд эсийг сэргээх, үнэр дарах болон бактерийн эсрэг үйлчилгээтэй

Хэрэглэх заавар
Гарын тосыг гар, хурууны хумсанд зөөлөн иллэг хийн түрхэнэ.

Зөвлөгөө:
Гарын хүнд хүчир ажил хийхийн өмнө тус Гарын тосыг тусгайлан, сайтар түрхэснээр гаранд бүрхүүл үүсгэж арьсыг гадны нөлөөнөөс хамгаална.

Stretch Mark Cream /Язралтын эсрэг тос/

•  Мэдэгдэхүйц толигор зөөлөн арьс
•  Холбогч эдийг нөхөн сэргээнэ


ЯЗРАЛТЫН ЭСРЭГ ҮЙЛЧЛЭХ УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТОС
Язралт нь ихэвчлэн жирэмсний дараа илэрдэг.
Энэ тохиолдолд хэвлий орчмоор уртаашаа байрласан, хөх, хүрэн улаан өнгө бүхий язралт илрэх ба энэ нь мөн арьсны уян хатан чанар алдагдсанаас шалтгаална. Цаг хугацаа өнгөрсний дараа энэ нь хавтгай, бүтдэг сорив болон өөрчлөгднө.
Язралт нь хэвлийгээс гадна гуя, ташаа, хөх болон мөрөнд илэрнэ.
Үүнээс дараах аргаар урьдчилан сэргийлнэ: илүү жингээс зайлсхийх, зулгаах хөдөлгөөн бүхий иллэг хийх, цэв хүйтэн усанд орох, болон усанд сэлэх. Тусгай идэвхит бодисын агууламжтай Язралтын эсрэг тос нь эдгээртэй ижил үр дүн үзүүлнэ.
Энэхүү тосыг 24 цагийн турш чадах хэрээрээ биеийн язралттай хэсэгт түрхэх бөгөөд тогтмол хэрэглээний дараа язралт нь бүдгэрч эхэлнэ.

ИДЭВХИТ БОДИСУУД:
•  Siegesbeckia orientalis: Энэ нь Мадагаскараас гаралтай ургамал бөгөөд арьсны коллагений матриксийн нөхөн сэргээх чадварыг хангана
•  Mangifera indica: Мангоны ясны зөөлрүүлэгч тос нь арьсыг арчилж, зөөлөн толигор болгоно
•  Octyldodecanol: Идэвхит бодисын шингэцийг сайжруулна
•  C витамины фосфат: Холбогч эдийг бэхжүүлэн коллагений синтезийг идэвхижүүлнэ
•  E витамины ацетат: Aнтиоксидант

Хэрэглэх заавар
Язралтын эсрэг тосыг угааж цэвэрлэсний дараагаар арьсанд өглөө болон орой бүр зөөлөн иллэг хийн түрхэнэ.

Зөвлөгөө:
Зулгаах хөдөлгөөн хийн түрхэх нь цусны эргэлтийг сайжруулах давуу талтай бөгөөд шинэ холбогч эд үүсхэд нөлөөлнө.

Cooling Leg Lotion /Хөлний сэргээх үйлчилгээтэй тос/

•  Ядарсан, хуурай, хагарч гэмтсэн хөлөнд тохиромжтой
•  Арьсыг сэргээнэ
•  Хялгасан судсаар дамжих цусны эргэлтийг сайжруулна
•  Арьсыг чийгшүүлэх үйлчилгээтэй
•  Арьсанд хурдан шингэж гүн арчилгаа үзүүлнэ


СЭРГЭЭХ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ИДЭВХИТ БОДИС БҮХИЙ ГЕЛЭН ТОС
Эмэгтэй хүн бүр гоёмсог хэлбэртэй хөл болон нарийн шагайтай болохыг хүсэж эрмэлздэг. Гэвч ихэнх нь хөлөндөө ядарсан, хавдсан мэдрэмжтэй байдаг. Энэ нь судас болон холбох эдийн сулралтай холбоотой юм. Үүнээс гадна бидний өдөр тутмын стресс, илүүдэл жин, хөдөлгөөний дутагдал, бариун гутал, суугаа эсвэл зогсоо ажлын хэв маягаас ихээхэн хамаардаг.
Цус судсанд цугларахдаа илүү нарийн судсыг бөглөнө. Ингэснээр судасны хананд нүх сүв үүсч, шингэн эргэн тойрны эд эс рүү тархана.
Энэ тохиолдолд биеийн тамир болон хүйтэн эсвэл халуун усанд орох нь нэн тохиромжтой юм.
Сэргээх үйлчилгээтэй хөлийн тос нь илүү сайн үр нөлөөтэй байна. Өндөр идэвхит бодис бүхий нелэн түрхлэг нь тэр дор нь хөлийг тайвшруулж, арьсыг сэргээх үйлчилгээ үзүүлнэ.

ИДЭВХИТ БОДИСУУД:
•  Улаан усан үзмийн навч: Арьсны эд эсийг сэргээж бэхжүүлнэ
•&emsp Туулайн бөөр: Арьсны эд эсийг сэргээж ядарсан хөлийг тайвшруулж амраана
•&emsp Эквалиптын тос: Удаан хугацаанд сэнгэнэсэн мэдрэмжийг төрүүлнэ
•&emsp Гаа: Бодисын солилцоог сайжруулна
•&emsp Глицерин: Чийгшлийг хадгалах, эвэршсэн арьсны эпидермис усны алдагдлыг багасгана

Хэрэглэх заавар
Хөлний тосыг хөлийг угааж цэвэрлэсний дараагаар хөл болон хөлний тавхай дээр доороос нь дээшээ зөөлөн иллэг хийн түрхэнэ.

Зөвлөгөө:
Шүршүүрт орох үедээ баруун хөлнийхээ гадна, дээд хэсэгт талд хүйтэн ус асгаж хөлөө аажим аажмаар доошоо явуулж хөлний доод, дотор хэсэг рүү урсгана. Зүүн хөлд мөн адил үйлдлийг хийнэ. Дараагаар хөлний улыг хүйтэн усаар шүршинэ. Хөлөө хатааж Хөлний тосыг түрхэж хөлийг дулаан байлгаж дээш өргөсөн байдалд амраана.
Гадуур явж байх хугацаанд Сэргээх үйлчилгээтэй Хөлний тосыг шилэн трикон дээр түрхэж болно. Энэ тохиолдолд уг тос нь наалдахгүй байх бөгөөд арьсанд хүрдан шингэж хөлийг тэр дор нь сэрүүцүүлнэ.
Санамж:
Тосыг депиляц хийсний дараагаар түрхэхээс зайлсхий. Нүдэнд оруулахаас сэргийлж тосыг хэрэглэсний дараагаар гараа сайтар угаана. Нярай хүүхэд болон бага насны хүүхдэд хэрэглэхийг хориглоно.