• Хандалтын тоо: 2477685

Эрчүүдэд зориулсан




Face & Eye Vitalizer /АРЬСЫГ ЗӨӨЛРҮҮЛЭХ ӨНДӨР ИДЭВХИТ БОДИСИЙН АГУУЛАМЖТАЙ ТҮРХЛЭГ/

•  Сэнгэнэсэн тааламжтай үнэр
•  Арьсны булчинг чангалж, уян хатан байдлыг нэмэгдүүлнэ
•  Хөнгөн бүтэцтэй
•  Арьсанд түргэн шингэнэ
•  Чөлөөт радикалыг устгана
•  Арьсны дахин төлжилтийн үйл явцыг сайжруулна


АРЬСЫГ ЗӨӨЛРҮҮЛЭХ ӨНДӨР ИДЭВХИТ БОДИСИЙН АГУУЛАМЖТАЙ ТҮРХЛЭГ
Эрэгтэй хүний арьс нь эмэгтэй хүнийхтэй харьцуулвал 50-100 хувиар илүү их хэмжээний арьсны халим ялгаруулдаг байна. Тийм ч учраас эрэгтэйчүүдийн арьс илүү тослог байдаг. Арьсны халим нь хөгшрөлтийн үйл явцыг удаашруулдаг ч хэзээ нэгэн цагт хөгшрөлт эхлэхэд эхний ээлжинд нүдний орчим нарийн зураасан үрчлээ илэрч, дараа нь арьсны коллагений бүтцэд өөрчлөлт орох бөгөөд энэ нь арьсны уян хатан чанар, бат бөх байдлыг алдагдуулдаг байна. Тийм ч учраас хүмүүс арьсаа илүү толигор, чанга болон хатуу болгохыг эрмэлздэг юм.
Нүүр ба Нүдний тэжээлийн тос нь хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлэх зорилготойгоор бүтээгдсэн бөгөөд хоёр аргаар хөгшрөлтийг сааруулна: А болон Е витамины тусламжтайгаар арьсны эпидермис буюу нөхөн сэргээгддэг өнгөн давхрагыг сайжруулна мөн дермисийн холбогч эдийн нягтаршлыг нэмэгдүүлнэ.

НАЙРЛАГА:
•  Гиалуроны хүчил: арьсыг чийгшүүлж, чийгшлийг хадгалах үйлчилгээтэй
•  Пентапептид: холбоос эдийн шинэ коллаген үүсгэх үүрэгтэй
•  А Витамин - Палмитат: арьсны эсийн дахин төлжих чадварыг сайжруулж арьсны хамгаалалтын давхаргыг бий болгох үйлчилгээтэй
•  C Витамин: коллагенийн нийлэгжилт болон арьсны эсийн нягтаршилыг сайжруулна
•  Е Витамин - Ацетат: антиоксидант агуулах бөгөөд гэрлийн тусгалаас үүсэх арьсны хөгшрөлтөөс хамгаална

Гэрийн нөхцөлд ашиглах заавар
Нүүр ба Нүдний тэжээлийн тосыг цэвэрлэж угаасан хуурай арьсан дээр зөөлөн иллэг хийн өглөө орой түрхэнэ.

Зөвлөмж:
Нүүр ба Нүдний тэжээлийн тосыг түрхэсний дараагаар Сэргээх усан гелийг түрхэх нь гадаад орчноос үүдэлтэй гэмтсэн арьсанд нэмэлт эмчилгээ болон арчилгаа өгнө.

Energizing Hydro-Gel /ӨДӨР ТУТМЫН ГЕЛЭН ТҮРХЛЭГ/

•  Арьсанд шаардлагатай хэмжээний чийгшлийг өгнө
•  Орчин тойрноос хамааран чийгшлийн тэнцвэрийг хангана
•  Антиоксидант нь эрт хөгшрөлтөөс сэргийлнэ
•  Үрэвсэлийн эсрэг үйлчилгээтэй


ӨДӨР ТУТМЫН ГЕЛЭН ТҮРХЛЭГ
Эрэгтэй хүний арьсны бүтэц маш ээдрээтэй. Эрдэс, амин дэм нь арьс арчилгаанд чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд эдгээр нь эд эсийн өсөлт, нөхөн сэргээгдэх чадварыг зохицуулж, арьсны эд эсийг гаднах орчны нөлөөллөөс хамгаалдаг юм. Амин дэм, эрдэс, микро элементийн дутагдалтай байдал нь арьсны гадна давхарга дээр илэрдэг бөгөөд ядарсан арьс нь хүний царайг хуурай, цонхийсон харагдуулдаг.
Энэхүү сэргээх үйлчилгээтэй усан суурьтай гель нь арьсыг илүү таатай, үзэмжтэй харагдуулж наснаасаа эрт хөгшрөлтөөс хамгаалах давуу талтай. Үүнээс гадна, далайн амин дэм, эрдэс баялагийн агууламж нь шаардлагатай чийгшлийг арьсанд өгдөг байна. Энэхүү тусгай үйлчилгээтэй гелэн бүтээгдэхүүн нь тосон түрхлэгийн чанарыг мөн адил агуулах бөгөөд бүтэн жилийн турш арьсны чийгшлийн тэнцвэрийг хадгална.

НАЙРЛАГА:
•  Содиум томентос: эрдэс, амин дэм, микро элементүүдээр баялаг бөгөөд Aтлантын Бриттани эргийн замганд агуулагддаг юм
•  Гиалуроны хүчил: арьсыг чийгшүүлж, чийгшлийг хадгалах үйлчилгээтэй
•  Патенол (Про- витамин B5): арьсны дахин төлжилтийг сайжруулж, арьсны хамгаалалтын давхаргыг бий болгох бөгөөд арьсны үрэвсэлийг намдаана
•  Е Витамин : антиоксидант агуулах бөгөөд гэрлийн тусгалаас үүсэх арьсны хөгшрөлтөөс хамгаална

Гэрийн нөхцөлд ашиглах заавар
Сэргээх усан суурьтай гелийг өглөө орой угааж цэвэрлэсэн, хуурай арьсан дээр түрхэж хэрэглэнэ.

Soothing Balm /САХАЛ ХУССАНЫ ДАРААХ ГЕЛЭН ТҮРХЛЭГ/

•  Тааламжтай үнэртэй
•  Арьсыг чийгшүүлнэ
•  Арьсанд хурдан шингэнэ
•  Улаасан арьсыг тайвшруулна
•  Арьсыг амрааж, тайтгаруулах үйлчилгээтэй
•  Сахал хусалтаас үүсэх түлэгдэлт болон улаалтыг намдаана
•  Сахал хуссаны дараа түрхэхэд тохиромжтой
•  Илүүдэл үс дотогш ургахаас сэргийлнэ


САХАЛ ХУССАНЫ ДАРААХ ГЕЛЭН ТҮРХЛЭГ
Эрэгтэй хүн насан туршдаа дунджаар 21,000 удаа сахалаа хусдаг байна. Сахлын хутга нь сахлыг арьсны гурван нимгэн давхаргын хамт хусдаг. Тийм ч учир тэдэнд сэрүүцүүлэх, тайвшруулах арчилгаа шаардлагатай байдаг бөгөөд зөвхөн хүйтэн усаар шавших нь хангалтгүй юм.
Энэхүү тос нь маш онцгой бүтэцтэй бөгөөд тослогийн агууламжгүй юм. Мөн түүнчлэн арьсанд хурдан шингэж, таатай шинэхэн мэдрэмжийг төрүүлж, сахал хуссаны дараах улаалт болон загтналтыг түргэн намдаана.

НАЙРЛАГА:
•  Бисаболол: арьсыг зөөлрүүлж, чийгшүүлж, тайвшруулна
•  Гиалуроны хүчил: арьсыг чийгшүүлж, чийгшлийг хадгалах үйлчилгээтэй
•  Патенол (Про- витамин B5): арьсны дахин төлжилтийг сайжруулж, арьсны хамгаалалтын давхаргыг бий болгох бөгөөд арьсны үрэвслийг намдаана
•  Эмийн ургамлын иж бүрдэл: Butcher broom, Centella Asiatica, Пантенол, Аллантоин, Бисаболол, Ликорис, Календул, Туулайн бөөр жимс
•  C Витамин: коллагенийн нийлэгжилтийг сайжруулна
•  Е Витамин : антиоксидант агуулах бөгөөд гэрлийн тусгалаас үүсэх арьсны хөгшрөлтөөс хамгаална

Гэрийн нөхцөлд ашиглах заавар
Сахалаа хуссан, угааж цэвэрлэсэн, хуурай арьсан дээр тосыг түрхэнэ.