• Хандалтын тоо: 4297381

Будалтанд /Бүх төрлийн арьсанд/




Long Lasting Make Up /БУДААГҮЙ МЭТ ХАРАГДУУЛАН УДААН ТОГТОХ НҮҮРНИЙ БУДАГ/

•  Арьсыг торгомсог, зөөлөн харагдуулна
•  Арьсанд тэгш түрхэхэд хялбар
•  Чийгшлийг хангаж хадгална
•  Арьсанд удаан хугацаанд тогтох бөгөөд ус нэвтрүүлэхгүй
•  SPF , UVA болон UVB хэт ягаан туяны хорт цацрагаас хамгаална
•  Арьсыг торго шиг зөөлөн булбарай болгоно
•  Чөлөөт радикалаас хамгаалж, наснаасаа эрт хөгшрөлтийг багасгана


БУДААГҮЙ МЭТ ХАРАГДУУЛАН УДААН ТОГТОХ НҮҮРНИЙ БУДАГ
Тус нүүрний будаг нь тогтоц сайтай нүүрний өө сэвийг сайн дарж, будаагүй мэт харагдуулах бөгөөд сүүлийн үеийн аргачлалаар боловсруулсан эмүльс нь хөлөрч, тослогтсон арьсыг ч жигд, торгомсог харагдуулна.
Хар, цагаан пигмент болон хэт ягаан туяны цацрагийн эсрэг шүүлтүүр нь арьсыг нарнаас хамгаална.

НАЙРЛАГА:
•  LPD: LPD буюу Гэрлийн тархаах пигмент : арьсыг илүү гэгээтэй болгоно
•  Lauroyl lysine: тослогын хүчил болон амино хүчил агуулна
•  Saccharide isomerate: чийгшлийн шинж чанарыг удаан хугацаанд хадгална
•  Titanium dioxide: Титаны исэл: цагаан пигментийг агуулах бөгөөд гэрлийн тусгалаас хамгаална
•  Vitamins C and E: антиоксидант агуулна

Гэрийн нөхцөлд ашиглах заавар
Нүүрээ угааж цэвэрлэсний дараагаар нүүрэнд эллэг хийн түрхэнэ (будагны порлоон ашиглаж болно)
* Таван төрлийн өнгө байна: Ivory, Americano, Porcelain, Olive. Cappucino

Eye Make Up Remover /НҮДНИЙ БУДАГ АРИЛГАГЧ/

•  Контакт линз зүүдэг хүмүүст нэн тохиромжтой
•  Угаалтын явцад ч сэрүүцүүлэм таатай сэдрэмжийг төрүүлнэ
•  Нүд болон уруулын будгийг арилгах үйлчилгээтэй
•  Тослогийн хэмжээ бага
•  Нүдний хэсгийн арьсыг гүйцэд цэвэрлэн арчилна
•  Сормуусыг зөөлөн зузаан болгоно


НҮДНИЙ БУДАГ АРИЛГАГЧ
Нүдний будаг арилгагч нь нүд болон нүдний зовхийг хамгаалан будгийг бүрэн гүйцэд арилгана. Нүдний орчмийг үрж нухалгүйгээр сайтар угаана. Онцгой найрлага бүхий Нүдний будаг арилгагч нь нүдний зовхи болон сормуусны мэдрэмтгий байдалд тохирсон байх ба угаалтын явцад аяндаа нүдний будгийг арилгана.
Зөөлрүүлж уусгах бодис бүхий найрлагатай тус гелэн будаг арилгагч нь сормуус бүрт шингэн цэвэрлэж өгнө. Уг бүтээгдэхүүний найрлаганд нүдний орчмийг хамгаалан, зөөлнөөр арчлахад тустай бодисууд орсон байна

НАЙРЛАГА:
•  Butylene glycol: Бутелин гликол: чийгшлийг хадгалах үйлчилгээтэй. Өдөр тутам хэрэглэж болно.

Гэрийн нөхцөлд ашиглах заавар
Нүдний сормуус, зовхиний будгийг нүүр угаахаас өмнө угааж цэвэрлэнэ. Нүдний будаг арилгагч шингэнг хөвөн дээр түрхэн нүд тус бүрт хэрэглэнэ. Сормуусны будгийг сормуусны угнаас үзүүр хүртэл нь тус хөвөнгөөр зөөлөн самнан арилгана.

Зөвлөгөө:
Мөн уруулын будгийг арилгах тохиромжтой

ӨӨ ДАРАГЧ БҮТЭЭГДЭХҮҮН

JANSSEN COSMETICS-ийн өө дарагч бүтээгдэхүүний багц нь толбо, сэвхтэй арьсны асуудлыг бүрэн шийднэ. Уг бүтээгдэхүүн нь арьсны толбыг далдлан арьсны өнгөтэй жигд харагдууулна. Арьсны функцийг өөрчлөх тусгай бодис агуулаагүй хэдий ч батга, сорви, улаалт, сэвх, бүдүүрсэн судас зэргийг өнгөлөн далдлах үйлчилгээтэй.
Perfect Cover Cream (дугаар C-840)
энэхүү бүтээгдэхүүн нь нүүрний өө сэвийг далдлах үйлчилгээтэй бөгөөд гэгээлэгээс (1-р өнгө) бараан өнгө (6-р өнгө) хүртлэх өнгөний сонголттой. 2 болон 3 тоот өнгүүдийг арьсны өнгөнд тохируулан хольж хэрэглэх боломжтой. Арьс судлалын мэргэжилтнүүдийн сорилоор батлагдсан.

Perfect Powder Fixing буюу нүүрний пудр (Ref. C-841)
Тус пудрийг түрхэснээр өө дарагч кремийг бэхжүүлж, усанд тэсвэртэй, арчихад арилахгүй болгоно.

Perfect Cream Cleanser буюу цэвэрлэгч шингэн (Ref. C-842)
Гүн нүүр цэвэрлэгч шингэн нь бүх төрлийн арьсыг цэвэрлэж арчилна.

Professional Camouflage Set буюу өө дарагч бүтээгдэхүүний багц (Ref. C-849)
Энэхүү багц нь дотороо 6 өнгийн өө дарагч, нунтаг пүдр, нүүрний будаг арилгагчийг багтаасан.Мэргэжлийн хүмүүст хэрэглэхэд илүү тохиромжтой.