• Хандалтын тоо: 966943

Арьсыг сэргээх үйлчилгээтэй бүтээгдэхүүн




Vitaforce C Skin Complex /ВИТАМИН С-ТЭЙ НЭМЭЛТ КОМПЛЕКС/

•  Арьсыг чангаруулж өнгөлөг залуу харагдуулна
•  Сэргээх үйлчилгээтэй
•  Коллаген болон уян хатан байдлыг нэмэгдүүлнэ
•  Гадны нөлөөнөөс хамгаална
•  Арьсны бүтцийг мэдэгдэхүйц сайжруулна
•  Зөөлөн толигор болгоно
•  Хөгшрөлтийг удаашруулна


ВИТАМИН С-ТЭЙ НЭМЭЛТ КОМПЛЕКС
Арьс бол бүтэц, амьд организмын комплекс бөгөөд уг бүтцэнд вит С чухал үүрэгтэй. Энэ нь уян хатан чанар болон коллагенийг дэмжин багасгахаас хамгаална. Мөн шинээр үрчлээ үүсэхээс сэргийлж арьсыг өнгөлөг болгоно. Вит С нь эсийг шинэчилэх, эсийн өсөлтөнд чухал үүрэг гүйцэтгэнэ. Хэрэв вит С дутагдвал арьс хуурайшиж өнгөө алдаж, гунддаг. Түүнчлэн гадны нөлөөнөөс хамгаална.
Вит С комплекс нь вит С-ээр баялаг ба хэрэглэж эхэлснээс хэсэг хугацааны дараа арьсны бүтэц сайжран толигор зөөлөн болно.

НАЙРЛАГА:
•  Вит С фосфат – коллаген үүсэлтийг идэвхижүүлж, чөлөөт радикалаас хамгаална.
•  Гилауроны хүчил - чийгшүүлнэ, чийгшлийг хадгална.


Гэрийн нөхцөлд ашиглах заавар
Гэрийн нөхцөлд эмчилгээний журмаар өглөө болон орой 2-3 дуслыг цэвэрлэсэн нүүрэндээ түрхэнэ. Арьсанд бүрэн шингэсний дараа өдөр юмуу шөнийн тосоо нэмж түрхэнэ.

Vitafore C Cream/VITAMIN C CREAM/

•  Толигор нэгэн жигд болгоно
•  Коллаген, Elastin –ий ялгарах байдлыг өдөөж өгнө
•  Арьсан дахь хөнөөлт бичил биетүүдийг устгана
•  Арчилгаа ихтэй арьсны өнгө үзэмжийг сайжруулна
•  Тааламжтай нөлөө үзүүлнэ, гоё үнэртэй
•  Арьсыг эрт хөгшрөхөөс хамгаална


VITAMIN C CREAM
Vit C : Арьсны хөгшрөлтийн эхний үе шатыг эмчлэх өндөр нөлөөтэй тос юм.
Энэхүү тос нь арьсыг толигор болгоно, мөн удаан хугацааны турш арьсны дэд давхарга болох эпидермисийн чийглэг байдлыг удаан хадгалж өгнө.
Vit C фосфат гэдэг нь гоо сайхны бүтээгдэхүүн бөгөөд гоо сайханд зориулж хийсэн усанд уусгасан Vit C-н тогтвортой хэлбэр юм. Vit C фосфат нь арьсны эд эс рүү нэвтэрч Vit C идэвхтэй хэлбэрт шилжиж Vit C болж задардаг.

Нөлөөлөх 3 хүчин зүйл:

 1.  Арьсны коллагенийг нэмэгдүүлдэг. Үр дүнд арьс мэдэгдэхүйц толигор болно.
 2.  Хэт ягаан туяа болон тамхины утаа нь чөлөөт бичил биетийг нэмэгдүүлдэг. Арьсанд муу нөлөөтэй бичил биетүүдийг устгаж багасгаснаар арьсны хөгшрөлт удааширна.
 3.  Арьсыг цайруулна. Арьсны өнгө нэгэн жигд толигор эрүүл залуу харагдуулна. Лимоны охь нь арьсыг цайруулж Vit E орц нь эд эсийн бүрхүүлийн хөнөөлт бичил биетүүдээс хамгаалдаг.

НАЙРЛАГА:
•  Vitamin C phosphate: Vit C фосфат чөлөөт радикалаас хамгаална. Арьсан дахь меланин бий болгохыг зогсооно.
•  Vitamin E acetate Арьсны эд эсийн бүрхүүлийг хор хөнөөлтэй бичил биетээс хамгаална
•  Hyaluronic acid (long- and short-chain: Арьсны толигор байдал шууд мэдрэгдэнэ. Арьсны хуурайшилтаас үүдэлтэй үрчлээг багасгана.
•  Lemon extract: Лимоны охь: Арьсыг сэргээнэ.

Гэрийн нөхцөлд ашиглах заавар
Нүүрээ цэвэрлэсний дараа өглөө, орой хэрэглэнэ. Vit force c комплексийг Vita force c cream-тэй хослуулан хэрэглэснээр арчилгаа их шаарддаг арьсыг жигд толигор болгож өнгө үзэмж нэмнэ.

Зөвлөмж:
Face Guard бүтээгдэхүүнийг Vit C кремний өмнө түрхвэл илүү үр дүнтэй.

Rich Energy Mask /СЭРГЭЭН ЧИЙГШҮҮЛЭХ ТОСОН МАСК/

•  Арьсны чийгийг зохицуулж тэнцвэржүүлнэ
•  Арьсны бүтцийг сэргээнэ
•  Гадны нөлөөнөөс хамгаална
•  Арьсыг уян зөөлөн болгоно
•  Арьсны хялгасан судасны цусны эргэлтийг сайжруулна


СЭРГЭЭН ЧИЙГШҮҮЛЭХ ТОСОН МАСК
Хэт их стрессийн үед арьс ядардаг. Үүнээс шалтгаалан арьс арзайж өнгөө алдан гунддаг. Эдгээр асуудлыг уг маск нь арилгаж өгнө. Гүн тэжээлийн тосон маск нь мөн ядаргаанаас үүссэн шинж тэмдэгүүдийг арилгаж өгдөг.

НАЙРЛАГА:
•  Урт болон богино хугацааны гилауроны хүчил- чийгшүүлж чийгшлийг хадгална.
•  Camellia sinensis-цагаан цайны нахианаас гаргаж авсан ханд нь polyphenol–р баялаг ба энэ нь гадны нөлөөнөөс хамгаалах үүрэгтэй.
•  Авокадо тос- хуурайшихаас хамгаалж, уян хатан байдлыг бий болгоно
•  Saccharide isomerate- маш сайн чийгшүүлэгч
•  Пантенол – үрэвслийг дарж, тайвшруулна
•  Шеа самарын тос- арьсыг сэргээж чийгшлийг дарна
•  Витамин А – шинэ эс үүсэхэд дэмжиж арьсны бүтцийг сайжруулна
•  Витамин Е-ийн хүчил – гадны нөлөөнөөс хамгаална

Гэрийн нөхцөлд ашиглах заавар
Нүүрээ цэвэрлэсний дараа түрхээд 20 мин болгоод бүлээн алчуураар арчиж авна

Санамж:
Эмчилгээний маягаар хэрэглэхэд салфетикаар арчиж аваад үлдэгдлийг нь зөөлөн массаж маягаар арьсанд шингээж шөнө тос түрхэлгүй орхино.

Optimal Tinted Complexion Cream

Мэдээлэл алга
Мэдээлэл алга

Rich Nutrient Skin Refiner/ГҮН ТЭЖЭЭЛИЙН ӨДРИЙН ТОС/

•  Чийгшүүлнэ
•  Арьсны гадаргад нөлөөлж зөөлөн сэргэг болгоно
•  Арьсны бүтцийг мэдэгдэхүйц сайжруулна
•  Арьсны уян хатан чанарыг нэмэгдүүлнэ
•  Арьсны хэвийн үйл ажиллагааг дэмжиж өгнө
•  Үрчлээг багасгана
•  Арьсыг залуужуулна


ЧАНГАЛЖ, ЧИЙГШҮҮЛЭХ ШӨНИЙН ТОС
Арьс нөхөн сэргээгдэх үе шатууд байдаг. Арьсыг нөхөн сэргээх зориулалттай тосыг тогтмол хугацаанд хэрэглэснээр үрчлээтсэн арьсыг хэвэнд нь оруулж болно. Lifting & Recovery Cream нь арьсыг чангаруулах үйлчилгээтэй төгс тос юм..
Lifting & Recovery Cream нь арьсыг чийгшлээ алдахаас сэргийлэн бүтцийг сайжруулан хамгаалах үйлчилгээтэй. Lifting & Recovery Cream нь өдрийн төдийгүй шөнийн турш хамгаалдаг. Эмчилгээний зориулалттай. Өөрөөр хэлбэл удаан хугацаанд тогтмол хэрэглэснээр залуу шинж чанарыг сэргээж өгдөг.

НАЙРЛАГА:
•  Овъёосны уураг- чийгшүүлнэ, зөөлрүүлнэ, үрчлээг багасгана
•  Витамин А – шинэ эс үүсэхэд дэмжиж арьсны бүтэцийг сайжруулна
•  Squalane-Арьсыг чангаруулж уян хатан болгоно
•  Витамин С фосфат – хөгшрөлтийг удаашруулж, гадны нөлөөнөөс хамгаална. Коллагены эсийг үүсэхэд эрчимжүүлдэг.

Гэрийн нөхцөлд ашиглах заавар
Гэрийн нөхцөлд хэрэглэхэд илүү үр дүнтэй. Өдөр хэрэглэх бол /Face Guard/ түрхэх шаардлагатай.

Lifting & Recovery Cream /ЧАНГАЛЖ, ЧИЙГШҮҮЛЭХ ШӨНИЙН ТОС/

•  Чийгшүүлнэ, чийгшлийг хадгална
•  Арьсыг толийлгоно
•  Уян хатан чанарыг сайжруулна
•  Нимгэн үрчлээг арилгана
•  Хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй
•  Арьсыг зөөлөн болгоно


ЧАНГАЛЖ, ЧИЙГШҮҮЛЭХ ШӨНИЙН ТОС
Арьс нөхөн сэргээгдэх үе шатууд байдаг. Арьсыг нөхөн сэргээх зориулалттай тосыг тогтмол хугацаанд хэрэглэснээр үрчлээтсэн арьсыг хэвэнд нь оруулж болно. Lifting & Recovery Cream нь арьсыг чангаруулах үйлчилгээтэй төгс тос юм.
Lifting & Recovery Cream нь арьсыг чийгшлээ алдахаас сэргийлэн бүтцийг сайжруулан хамгаалах үйлчилгээтэй. Lifting & Recovery Cream нь өдрийн төдийгүй шөнийн турш хамгаалдаг. Эмчилгээний зориулалттай. Өөрөөр хэлбэл удаан хугацаанд тогтмол хэрэглэснээр залуу шинж чанарыг сэргээж өгдөг.

НАЙРЛАГА:
•  Овъёосны уураг- чийгшүүлнэ, зөөлрүүлнэ, үрчлээг багасгана
•  Витамин А – шинэ эс үүсэхэд дэмжиж арьсны бүтэцийг сайжруулна
•  Squalane-Арьсыг чангаруулж уян хатан болгоно
•  Витамин С фосфат – хөгшрөлтийг удаашруулж, гадны нөлөөнөөс хамгаална. Коллагены эсийг үүсэхэд эрчимжүүлдэг.

Гэрийн нөхцөлд ашиглах заавар
Гэрийн нөхцөлд хэрэглэхэд илүү үр дүнтэй. Өдөр хэрэглэх бол /Face Guard/ түрхэх шаардлагатай.

Optimal Tinted Complexion Cream /НАРНЫ ХАМГААЛАЛТТАЙ /ӨНГӨТЭЙ/ ӨДРИЙН ТОС SPF10/

•  Хуурайшилтаас үүссэн үрчлээг багасгана •  Чийгшүүлнэ
•  Амархан шингэдэг
•  Нар салхинаас хамгаална
•  Арьсны туяатай өнгөтэй


НАРНЫ ХАМГААЛАЛТТАЙ /ӨНГӨТЭЙ/ ӨДРИЙН ТОС SPF10
Стресс болон гадны нөлөө нь арьсыг ядрааж гундсан харагдуулдаг. Арьсны хамгаалах, сэргээх үйл ажиллагааг идэвхижүүлэх нь чухал.
Энэхүү тос нь үрчлээтсэн арьсыг өдрийн турш хамгаалдаг. Нар салхи болон шорооноос үүдэлтэй стрессийг багасгах ба нарийн үрчлээнүүдийг дарж өгдөг. Ялангуяа толбо нөсөө зэргээс арьсыг хамгаална. Гундсан арьсанд байгалийн туяарсан өнгийг өгнө.

НАЙРЛАГА:
•  Төмрийн исэл – амино хүчил нь пигментийг бүрхсэн байх бөгөөд арьсанд түрхэхэд хялбар болгодог.
•  Saccharide isomerate- маш сайн чийгшүүлэгч
•  Титаниум диоксид- гадны нөлөөнөөс хамгаална
•  Ethylmethoxycinnamate - Тосонд уусдаг филтер
•  Витамин Е – арьсны хөгшрөлтийг удаашруулна

Гэрийн нөхцөлд ашиглах заавар
Нүүрийг цэвэрлэсний дараа нүд орчмын хэсгээс бусад хэсэгт түрхэж хэрэглэнэ.

Санамж:
Нүүр будалтын суурь болгож хэрэглэснээр будгийг удаан хугацаанд барьж өгдөг.

Brightening Face Cleanser /НҮҮР ЦЭВЭРЛЭГЧ/

• Зөөлөн арчилах тусгай бүтээгдэхүүн нь арьсны ус тосны хамгаалалтыг идэвхижүүлж өгдөг
•  Хэрэглэхэд хялбар
•  Арьсанд цэвэр сэргэг мэдрэмж төрүүлнэ
•  Арьсыг эрчимтэй нягт   цэвэрлэнэ
•  Усаар угааж болно
•  Тайвшруулна


НҮҮР ЦЭВЭРЛЭГЧ Бусад арьсны төлөвүүдийн адилаар үрчлээтсэн нүүр тань үр дүнтэй арьсны арчилгаанд суурилсан тусгай цэвэрлэгч шаарддаг. Арьсыг зөөлөн цэвэрлэснээр дараа дараагийн арчилгаанд бэлтгэж өгнө.
Цайруулах үйлчилгээтэй нүүр цэвэрлэгч нь бүх төрлийн үрчлээтсэн арьсанд зориулагдсан гүн цэвэрлэгч сүүн шингэн юм. Усанд уусдаг чанар нь хэрэглэхэд хялбар болгодог. Түүнчлэн нүүрний будгийг хурдан арилгахаас гадна арьсанд наалдсан элдэв бодис тоос шороог цэвэрлэж өнгө. Ялам модны үндэсний ханд нь арьсыг цэвэрхэн сэргэг болгодог.

НАЙРЛАГА:
•  Moru salba: Цагаан ялам модны үндэсний ханд нь меланины синтезэд саад болдог.
• Fatty alcohol ethoxylates: ионжуулаагүй эмульсэн ус ба тосны найрлага нь бохирдлыг цэвэрлэн арьсыг хуурайшуулахгүй.

Гэрийн нөхцөлд ашиглах заавар
Арьсны бохирдлыг гүн цэвэрлэж цайруулах үйлчилгээтэй сүүн шингэн цэвэрлэгч. Өглөө оройд хүзүү нүүрэндээ массажлан түрхэж бүлээн усаар угаах буюу бүлээн чийгтэй алчуураар жин тавьж арчина.

Санамж:
Хүнд будалт хийсэн үед хоёр үе шаттайгаар цэвэрлэнэ:
1. Гүн цэвэрлэгч сүүн шингэнийг түрхээд салфетикаар арчиж авна.
2. Гүн цэвэрлэгч сүүн шингэнийг дахин түрхээд бүлээн усаар угаах буюу бүлээн чийгтэй алчуураар жин тавьж арчина.

Brightning Face Freshener/НҮҮР ЦЭВЭРЛЭГЧ ТОНИК/

•  Спиртийн агууламжгүй
•  Нүх агшаах үйлчилгээтэй
•  Дараагийн арчилгаанд бэлтгэж өгдөг
•  Ус болон тосны хамгаалалтыг тогтворжуулна
•  Арьсанд цэвэр чийглэг мэдрэмж төрүүлнэ


НҮҮР ЦЭВЭРЛЭГЧ ТОНИК Үр дүнтэй арьс арчилгааны эхний алхам бол нүх сүвийг гүн цэвэрлэх байдаг. Үүний тулд нүүрийг тоникоор заавал цэвэрлэх шаардлагатай. Тоникоор цэвэрлэснээрээ крантны ус болон бусад цэвэрлэх бүтээгдэхүүний үлдэгдлийг гүн цэвэрлэж авдаг. Ингэснээр арьсыг дараагийн үйлчилгээнд бэлдэх ба сэргээх үйлчилгээг үзүүлэхийн хамт арьсны тэнцвэрийг хадгална.
Цайруулах үйлчилгээтэй нүүрний тоник нь РН тэнцвэржилттэй, спиртгүй зөөлөн үйлчилгээтэй юм. Хэрэглэсний дараа ядарсан цочирсон арьс сэргэж цайрна. Үүний зэрэгцээ ялам модны үндэсний ханд нь арьсыг залуу харагдуулахад тусална.

НАЙРЛАГА:
•  Глицерин: Ургамлын гаралтай чийгийг хадгалах эх үүсвэр болж өгдөг.
•  Morus alba: цагаан ялам модны үндэсний ханд нь меланины синтез үүсэхэд саад болно.

Гэрийн нөхцөлд ашиглах заавар
Өглөө оройд сүүн шингэнээр цэвэрлэсний дараа хөвөнд шингээн нүүр хүзүүгээ зөөлөн арчина.

Intensive Face Scrub/ГУУЖУУЛАГЧ/

•  Арьсыг толийлгоно
•  Цусны эргэлтийг сайжруулна
• Үхэжсэн арьс болон батга холцрууг гуужуулж арьсны нүхийг онгойлгоно
•  Толбо нөсөөнөөс урьдчилан сэргийлнэ


ГУУЖУУЛАГЧ
Гуужуулагч нь үхэжсэн арьсыг гуужуулахаас гадна арьсны нүх сүвийг нээж өгсөнөөр цэвэрлэхэд хялбар болгодог. Арьс гуужуулалтын үед мэдэгдэхүйц сэргэдэг бөгөөд мөн цусны эргэлт сайжирч дараагийн үйлчилгээг хийхэд бэлэн болдог.
Уг скраб нь усан суурьтай бөгөөд тоорын үр нь арьсыг толигор болгоно. Macadamia oil нь арьсыг цэвэрлэж зөөлөн болгоно.

НАЙРЛАГА:
•  Газрын тоорын үр-арьсыг толигор болгоно
•  Macadamia oil: арьсыг цэвэрлэж зөөлөн болгоно

Гэрийн нөхцөлд ашиглах заавар
Сүүн шингэнээр цэвэрлэсэн нүүр болон хүзүүндээ скрабаа түрхэн хурууны өндгөөр зөөлөн массаж хийж өгнө. Бүлээн усаар угаасны дараа тоникоор арчина. Долоо хоногт 1-2 удаа хэрэглэнэ.

Санамж:
Гуужуулах бүтээгдэхүүнийг хэрэглэснээр нүүрний арьс нимгэн болон эмзэг болдог тул нар салхины хамгаалалтын бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй. Үүний дараагаар өдрийн тосоо түрхэх нь зүйтэй.

Rich Eye Contour Cream /ЗОВХИНЫ ТОС/

•  Арьсны уян хатан чанарт дэмжлэг үзүүлнэ
•  Хуурайшилтаас үүссэн үрчлээг багасгана
•  Зөөлрүүлнэ
•  Нүдний будгийг удаан тогтоох суурь болно
•  Арьсны бүтцийг мэдэгдэхүйц сайжруулна
•  Нүдний орчмын арьсыг чангаруулна


ЗОВХИНЫ ТОС
Энэхүү зовхины тосыг удаан хугацааны турш байнга хэрэглэснээр гайхалтай үр дүнг өгнө. Чийгшил дутагдсан буюу өвлийн хүйтэн болон халуун хуурай агаартай үед маш сайн чийгшлийг өгч хамгаалалт болж өгдөг.
Вит А, Е – урт хугацаанд нөлөөлөх бөгөөд шинээр үрчлээ үүсэхээс урьдчилан сэргийлнэ.

НАЙРЛАГА:
•  Macadamia oil- ядарсан арьсыг амрааж, чийгшил алдахаас хамгаалж уян зөөлөн болгоно
•  Saccharide isomerate- маш сайн чийгшүүлэгч
•  Витамин А – шинэ эс үүсэхэд дэмжиж арьсны бүтцийг сайжруулна
•  Витамин Е-ийн хүчил- гадны нөлөөнөөс хамгаална
• Гилауроны хүчил- чийгшүүлнэ, чийгшлийг хадгална.


Гэрийн нөхцөлд ашиглах заавар
Өглөө оройд нүдний орчим зовхины арьсанд тогших маягаар түрхэнэ.

Firming Neck & Decollette Cream /ХҮЗҮҮ, ЦЭЭЖНИЙ АРЬС ЧАНГАЛАХ ТОС/

•  Арьс чангалах хүзүүний тос
•  Арьс толигор болгоно
•  Тэжээллэг боловч арьсанд амархан шингэнэ
•  Хүзүүг галбиржуулна


ХҮЗҮҮ, ЦЭЭЖНИЙ АРЬС ЧАНГАЛАХ ТОС
Хүний хүзүүний арьс биологийн насыг тодорхойлж байдаг. Тийм учраас уг хэсэгт нэмэлт арчилгаа зайлшгүй шаардлагатай.
Хүзүү хөхний арьс чангалах тос нь торгомсог бүтэцтэй ус тосны нэгдэл юм. Үүнийг тусгайлан хүзүү болон хөхний арьс чангаруулахад хэрэглэнэ. Уг бүтээгдэхүүнийг маск болгон хэрэглэж болно. Зузаан түрхэж гялгар уутаар дарж дээрээс нь алчуураар бүлээн жин тавьж хэсэг хугацаа болсны дараа арчин үлдэгдлийг нь зөөлөн массаж хийх маягаар шингээнэ.

НАЙРЛАГА:
•  Овъёосны уураг- чийгшүүлнэ, зөөлрүүлнэ, нарийн үрчлээг арилгана
•  Гиалуроны хүчил – чийгшүүлнэ, чийгшлийг барьж өгнө


Гэрийн нөхцөлд ашиглах заавар
Өглөө оройд зөөлөн массаж хийх маягаар түрхэнэ

Санамж:
Нэмэлт- мөн хүзүүг галбиржуулж нарийхан харагдуулах үйлчилгээтэй
Face Guard – хамт хэрэглэснээр хүзүү цээжний арьсыг бүтэн өдрийн турш хамгаална