• Хандалтын тоо: 814490

Ампултай нэмэлт үйлчилгээний концентрацууд




De-Stress (МЭДРЭМТГИЙ АРЬСАНД ЗОРИУЛСАН КОНЦЕНТРАЦИ)

•  Арьсыг зөөлрүүлж тайвшируулна
•  Цочирсон арьсанд зориулагдсан
•  Арьсны ус тосны хамгаалалтыг бэхжүүлнэ
•  Чийг алдахаас хамгаална
•  Арьс эрүүлжинэ
•  Бага зэргийн тослог учир хүйтнээс хамгаална


МЭДРЭМТГИЙ АРЬСАНД ЗОРИУЛСАН КОНЦЕНТРАЦИ
Арьсны ус тосны хамгаалалт алдагдсан тохиолдолд арьс цочирно. Улааж чимчигнэж, хуурайшиж барзаах нь цочирсон арьсны шинж тэмдэг болно. Арьс цочирсон үед гэрийн нөхцөлд болон салонд эмчилгээг хийнэ.
De-Stress ампул нь дээрхи шинж тэмдэгийг арилгах зориулалттай. Ямар нэгэн үнэр өнгөгүй, агаарын урвалд орохгүй, өтгөн ч биш, шингэн ч биш, массаж хийхэд тохиромжтой. Арьсыг түргэн хугацаанд тайвшируулна.
De-Stress ампул нь эпидермийн тосны ялгаруулалтыг сайжруулдаг ба ингэснээр хамгаалалтын бүрхүүлийг идэвхижүүлнэ. Уг ампул нь найрлагандаа ISIS 10% ба хамгаалалтын комплекс 3%-аас бүрдсэн болно. Тогтмол хэрэглэснээр богино хугацаанд арьс чийгээ алдах нь зогсож хамгаалагдана.

Найрлага:
•  Skin defense complex: Олон ургамлаас гаргаж авсан арьсыг гадны нөлөөнөөс хамгаалах комплекс Cardiospermum halicacabum (халуун бүсийн ургамал) Echium plantagineum (уг ургамлын самрын тос) Наранцэцгийн тос (арьсыг тайвшируулж, улаалтыг багасгана)
•  Macadamia nut oil: Арьсыг тослогтуулахгүй шингэн тос. Арьсыг толигор зөөлөн болгоно.
•  Isostearyl-isostearate(ISIS): ургамлаас гаргаж авсан нэмэлт бүтээгдэхүүн.; Арьсны гадаргуу дээр тосыг бэхжүүлсэнээр ус тосны бүрхүүлийг сайжруулж, чийг гадагш алдахаас хамгаалдаг
•  Squalane: Оливийн тосноос гаргаж авсан. Хүний арьсны тостой адилхан бүтэцтэй. Амархан шингэдэг. Арьсыг тослог болгохгүй. Чийг алдахаас хамгаална. Арьс зөөлрүүлнэ.
•  α-bisabolol: Тайвшируулна •  Calendula officinalis: Номуу цэцгийн ханд. Арьсыг тайвшируулж, загатнаж чимчигнэхийг багасгана

Гэрийн нөхцөлд хэрэглэх заавар
Нүүрээ цэвэрлэсний дараа De-Stress ампулыг түрхэнэ. Ампулын толгой хэсгийг хугалж аваад\болгоомжтой\ шингэнийг алган дээрээ авч нүүр хүзүүндээ түрхэнэ.
Мэдрэмтгий арьстай хүнд улирал болон нөхцөл байдлаас шалтгаалж жилд хэдэн удаа ч санал болгож болно. Гэхдээ 4 долоо хоногийн турш тогтмол хэрэглэвэл үр дүн өгөх нь илүү байна.

Санамж:
iontophoresis –д хэрэглэхгүй байсан нь дээр. Хүйтэн улиралд мэдрэмтгий арьстай хүнд гадагш гарахад хүйтний хамгаалалт болж өгдөг

Couperose Fluid (СУДАСНЫ ХАНА БЭХЖҮҮЛЭГЧТЭЙ МЭДРЭМТГИЙ АРЬСНЫ КОНЦЕНТРАЦИ)

•  Арьсыг тайвшруулж, зөөлрүүлнэ
•  Чийгшүүлнэ
•  Судасны ханыг бэхжүүлнэ
•  Улаалтыг багасгана
•  Байгалийн нөхөн төлжих үйл ажиллагааг идэвхижүүлнэ


СУДАСНЫ ХАНА БЭХЖҮҮЛЭГЧТЭЙ МЭДРЭМТГИЙ АРЬСНЫ КОНЦЕНТРАЦИ
Биеийн хүчний ажил болон сэтгэл хөдлөлөөс арьс улаах нь ердийн үзэгдэл. Гэхдээ байнгын цусны эргэлт идэвхитэй байснаас судас өргөсөх магадлалтай бөгөөд хялгасан судаснууд улаан зураас болон тодордог. Энэ үед арьчилгаа шаардлагатай болно. Хүндрэлд хүргэж буй шалтгааныг арилгах хэрэгтэй. Үүнд:
- Наранд хэт удаан байх\нарны UV болон инфраред туяа нь судсыг өргөсгөнө\
- Халуун хүйтний огцом солилцоо
- Хэт хүйтэн эсвэл хэт халуун
- Халуун цай, халуун ногоо, архи

5% sensitive complex агуулсан Couperose Fluid ампул нь уг асуудлыг шийдэхэд тус болно.
Туршилтаар 3% sensitive complex агуулсан тосыг өдөрт 2 удаа хэрэглэхэд 14 хоногийн дараа улаалт 20% багассан дүгнэлт гарсан байна.
Судасны өргөсөлт бүр мөсөн арилна гэсэн ойлголт байхгүй. Амьдралын зөв хэв маяг дахин судас өргөсөлтийг давтахгүйд хүргэнэ. Уйгагүй хэдэн сарын турш тогтмол хэрэглэсэнээр арьс балансжиж судасны хана бэхжин.

Найрлага:
•  Sensitive complex: Олон төрлийн ургамлаас гаргаж авсан идэвхит найрлага нь арьсны хамгаалтын бүрхүүлийг бэхжүүлж, харшлын эсрэг үйлчилгээ үзүүлнэ
•  Hyaluronic acid: хурдан хугацаанд чийгшил өгч урт хугацаанд хадгалах үүрэгтэй
•  Saccharide isomerate: байгалийн чихрээс гаргаж авсан чийгшил хадгалах үйлчилгээтэй бодис

Гэрийн нөхцөлд ашиглах заавар
Ампулын толгой хэсгийг маш болгоомжтой онгойлгож шингэнийг алган дээрээ аваад Couperose Fluid-ийг нүүр хүзүүндээ түрхэнэ. Мэдрэмтгий судас өргөссөн хэсэгт хүчтэй массажилах, үрэхгүйгээр зөөлөн түрхэх хэрэгтэй.

Санамж:
Нарны хамгаалалтыг байнга түрхэж байх шаардлагатай. Face Guard SPF 15 эсвэл Face Guard SPF 30 тохирно. Хуурай болон нойтон саун, арьс үрэх зэрэг нь судас өрөсгөж нүүр улаалгах тул татгалзах нь зөв.

Normalizing Skin Fluid /ТОСЛОГ БАТГАТАЙ АРЬСАНД ЗОРИУЛСАН СЕРУМ/

•  Тосны ялгаралтыг багасгаж хэвийн болгоно
•  Үрэвсэл болон батга багасна
•  Арьсыг цэвэрхэн толигор эрүүл болгоно.
•  Арьсны үйл ажиллагааг хэвийн болгоно
•  Хар батга үүсэхээс сэргийлнэ


ТОСЛОГ БАТГАТАЙ АРЬСАНД ЗОРИУЛСАН СЕРУМ
Хэт их тос ялгарах нь арьсыг тослог гялтганасан харагдуулахаас гадна арьсны орчин хэвийн биш болдог. Зарим бактер үржих нөхцөл бүрдэж өгнө. Ингэснээр үрэвсэлт батга бий болно, арьсны нүх томроно. Хар батга үүснэ.
Normalizing Skin Fluid нь тос хэт их ялгаралтыг багасгаж үрэвсэл дарах үйлчилгээтэй.
Тогтмол хэрэглэснээр нүх агшиж арьс цэвэр хэвийн болно.

Найрлага:
•  Long-chain hyaluronic acid: Арьс чийгшүүлж зөөлрүүлнэ
•  Anti-sebum active substance complex: Оливын навчнаас гаргаж авсан хүчил нь тос ялгаралтыг багасгаж үрэвсэл дарах үйлчилгээтэй
•  Salicylic acid: Арьсны нүхийг онгойлгож, үхмэл арьсыг цэвэрлэж хар батгыг зөөлрүүлнэ.
•  Aloe vera extract: Арьсыг тайвшируулж цэвэрлэнэ. Чийгшэл өгнө
•  Red algae extract (Condrus crispus): Чийгшүүлнэ

Гэрийн нөхцөлд ашиглах заавар
Normalizing Skin Fluid-ийг цэвэрлэсэн нүүрэнд түрхэж хэрэглэнэ. Ампулыг онгойлгоод алган дээрээ аваад үрэвсэлтэй хэсэгт түрхэж хэрэглэнэ. Зовхинд түрхэж болохгүй.

Balancing Fluid /ХОЛИМОГ АРЬСАНД ЗОРИУЛСАН СЕРУМ/

•  Холимог арьсыг тэнцвэржүүлнэ
•  Тосны булчирхайн үйл ажиллагааг хэвийн болгоно
•  Арьсыг торгомсог зөөлөн болгоно
•  Хар батгыг арилгах үйлчилгээтэй
•  Арьсыг чийгшүүлнэ


ХОЛИМОГ АРЬСАНД ЗОРИУЛСАН СЕРУМ
Арьс чинь хуурай боловч дух, хамар, эрүү хэсгээр гялалзаад байдаг уу? Энэ бол холимог арьсны шинж.
Тослог болон хуурай хэсгийн аль альных нь шаардлагыг хангахын тулд зөв арчилгаа хэрэгтэй. Ийм нөхцөлд байгалийн гаралтай бүтээгдэхүүн энэхүү асуудлыг шийдэж чадна. Үүнийг лабораторын аргаар маш үр дүнтэй бүтээгдэхүүн болгон гаргасныг Inositol гэнэ. Энэхүү бодисыг будааны хивэгнээс гаргаж авдаг бөгөөд энэ нь холимог арьсыг тэнцвэржүүлэх нөлөө үзүүлнэ. Арьсыг чийгшүүлж, арьсны гадагууг тэнцвэржүүлнэ.
Арьсны нүхийг агшаах модны мөөгний ханд болон арьсны гадаргуу дээр ялгараад буй тосыг багасгах бодисуудын холимог нь хослон Balancing Fluid ampoul-г бий болгодог.
Balancing Fluid холимог арьсны тэнцвэрт байдлыг хангана. Арьсны хуурай хэсэг зөөлөн, толигор болж тослог гялалзсан хэсгийг торгомсог болгодог.

Найрлага:
•  Long-chain hyaluronic acid: Арьс чийгшүүлж зөөлрүүлнэ
•  Fomes officinalis: модны мөөгний ханд нь олон эрдэс бодисууд агуулдаг ба арьсыг татаж, арьсны нүхийг цэвэрлэж багасгадаг.
•  Inositol: Цагаан будааны хивэгэнд агуулагдах давсны кальцын бодис . Тослогын булчирхайн үйл ажиллагааг зохицуулдаг ба чийгшүүлэлтийг тэнцвэржүүлнэ.
•  Red algae extract (Chondrus crispus): чийгшүүлнэ.
•  Aloe vera extract: арьсыг цэвэрлэж, чийгшүүлж, зөөлрүүлдэг.
•  Anti-sebum active substance complex: Энэ нь оливийн навчнаас гаргаж авсан oleanolic хүчлийг агуулдаг ба арьсны тослог хэсэгт хэт их нянгын нөлөө үүсэхийг багасгадаг.

Гэрийн нөхцөлд ашиглах заавар
Balancing Fluid-ийг цэвэрлэсэн арьсанд жигд түрхэж хэрэглэнэ. Ampoule-г хагалахдаа гараа хамгаалах зорилгоор сальфетка хэрэглээрэй. Гарынхаа атганд дотор бүгдийг нь хийгээд үрэвсэлтэй нүүр болон хүзүүний арьсандаа жигд зөөлөн түрхэнэ. Нүдний хэсэгтээ түрхэж болохгүй.

Youth Fluid /ҮРЧЛЭЭ ҮҮСЭЖ БУЙ АРЬСАНД ШААРДЛАГАТАЙ СЕРУМ/

•  Арьсны харагдах байдлыг сайжруулна
•  Арьсны удаан залуу байлгах байдлыг дэмжинэ
•  Арьсны нөхөн сэргээлтийг идэвхжүүлдэг
•  Арьсыг хөгшрөлтөөс хамгаална
•  Үрчлээг багасгана
•  Чийг хадгалах явцыг удаашруулна


ҮРЧЛЭЭ ҮҮСЭЖ БУЙ АРЬСАНД ШААРДЛАГАТАЙ СЕРУМ
Стресстэй холбоотой арьсны эсийн гэмтэл нь арьсны хөгшрөлтийн үйл явцыг хурдасгадаг. Гайхмаар хэдий ч шим тэжээлийн дутагдал нь өөрөө стресс үүсэх нөхцөлийг бүрдүүлж арьсны хөгшрөлүүлдэг.
Эрдэмтэд хүний биеийн бага илчлэгтэй хэрэглээний үед эд эсийг хамгаалах ферментийг sirtuin идэвхжүүлдэг болохыг олж мэдсэн. Sirtuin-г урт наслалтын уураг гэж болох бөгөөд энэ нь эд эсийг илүү уян хатан, эрч хүчтэй болгох чанарыг агуулсанаар төрөлхийн гоо үзэсгэлэнг хамгаалдаг.
Аmpoule-тай шингэн нь арьсны бүх эсүүд тэр дундаа эпидермик төрлийн эсийг хамгаалдаг.
Цагаан будааны ханд нь арьсан дахь Sirtuin-г ялгаруулах үйл ажиллагааг идэвхижүүлж өгдөг. Арьсны нөхөн төлжих үйл явц нь идэвхижиж арьсны эд эсийн урт наслалтыг энэхүү аргаар нэмэгдүүлж өгдөг.
Асуудалтай арьсны гаднах шинж тэмдэг нь хурдацтай өөрчдөгддөг. Ялангуяа стресстсэн үед арьсны хөгшрөлт нь идэвхижсэн байдаг. Нэмэлт hyaluronic хүчил нь арьсыг залуу, толигор, зөөлөн байлгах хэрэгцээг хангадаг.

Найрлага:
•  Long-chain hyaluronic acid: арьсыг зөөлрүүлж, чийгшүүлж, хамгаална.
•  Rice extract: арьсан дахь sirtuin ялгаралтыг идэвхжүүлдэг. Sirtuin-г бас урт наслалтын уураг гэж нэрлэдэг ба энэ нь эсийн гэмтэлийг нөхөн сэргээх, эсийн хамгаалалтыг бэхжүүлэхэд тусалхаас гадна тэдний амьдралын хугацааг нэмэгдүүлдэг.

Гэрийн нөхцөлд ашиглах заавар
Youth Fluid-ийг цэвэрлэсэн арьсанд жигд түрхэнэ. Ampoule-г хагалахдаа салфетка хэрэглэх хэрэгтэй. Дараа нь нүүр болон хүзүүндээ жигд түрхэнэ.

Youth Fluid /ҮРЧЛЭЭ ҮҮСЭЖ БУЙ АРЬСАНД ШААРДЛАГАТАЙ СЕРУМ/

•  Арьсны харагдах байдлыг сайжруулна
•  Арьсны удаан залуу байлгах байдлыг дэмжинэ
•  Арьсны нөхөн сэргээлтийг идэвхжүүлдэг
•  Арьсыг хөгшрөлтөөс хамгаална
•  Үрчлээг багасгана
•  Чийг хадгалах явцыг удаашруулна


ҮРЧЛЭЭ ҮҮСЭЖ БУЙ АРЬСАНД ШААРДЛАГАТАЙ СЕРУМ
Стресстэй холбоотой арьсны эсийн гэмтэл нь арьсны хөгшрөлтийн үйл явцыг хурдасгадаг. Гайхмаар хэдий ч шим тэжээлийн дутагдал нь өөрөө стресс үүсэх нөхцөлийг бүрдүүлж арьсны хөгшрөлүүлдэг.
Эрдэмтэд хүний биеийн бага илчлэгтэй хэрэглээний үед эд эсийг хамгаалах ферментийг sirtuin идэвхжүүлдэг болохыг олж мэдсэн. Sirtuin-г урт наслалтын уураг гэж болох бөгөөд энэ нь эд эсийг илүү уян хатан, эрч хүчтэй болгох чанарыг агуулсанаар төрөлхийн гоо үзэсгэлэнг хамгаалдаг.
Аmpoule-тай шингэн нь арьсны бүх эсүүд тэр дундаа эпидермик төрлийн эсийг хамгаалдаг.
Цагаан будааны ханд нь арьсан дахь Sirtuin-г ялгаруулах үйл ажиллагааг идэвхижүүлж өгдөг. Арьсны нөхөн төлжих үйл явц нь идэвхижиж арьсны эд эсийн урт наслалтыг энэхүү аргаар нэмэгдүүлж өгдөг.
Асуудалтай арьсны гаднах шинж тэмдэг нь хурдацтай өөрчдөгддөг. Ялангуяа стресстсэн үед арьсны хөгшрөлт нь идэвхижсэн байдаг. Нэмэлт hyaluronic хүчил нь арьсыг залуу, толигор, зөөлөн байлгах хэрэгцээг хангадаг.

Найрлага:
•  Long-chain hyaluronic acid: арьсыг зөөлрүүлж, чийгшүүлж, хамгаална.
•  Rice extract: арьсан дахь sirtuin ялгаралтыг идэвхжүүлдэг. Sirtuin-г бас урт наслалтын уураг гэж нэрлэдэг ба энэ нь эсийн гэмтэлийг нөхөн сэргээх, эсийн хамгаалалтыг бэхжүүлэхэд тусалхаас гадна тэдний амьдралын хугацааг нэмэгдүүлдэг.

Гэрийн нөхцөлд ашиглах заавар
Youth Fluid-ийг цэвэрлэсэн арьсанд жигд түрхэнэ. Ampoule-г хагалахдаа салфетка хэрэглэх хэрэгтэй. Дараа нь нүүр болон хүзүүндээ жигд түрхэнэ.

Hyaluron Fluid (ЧИЙГШИЛ БАГАТАЙ ХЭТ ХУУРАЙШСАН АРЬСАНД ЗОРИУЛСАН СЕРУМ )

•  Хэт хуурай арьсыг сайн чийгшүүлнэ.
•  Арьсны уян хатан чанарыг сайжруулна.
•  Залуу, толигор, сайхан арьстай болгоно
•  Арьсыг гүн чийгшүүлнэ.
•  Хуурайшилтаас үүссэн үрчээг багасгана
•  Арьсыг чангална.


ЧИЙГШИЛ БАГАТАЙ ХЭТ ХУУРАЙШСАН АРЬСАНД ЗОРИУЛСАН СЕРУМ
Хүний арьс чийгшил авахад хэдэн настай байх нь хамаагүй байдаг.
Халуун болон хүйтэн, чийгшилт хангалтгүй орчин нь арьсыг хуурайшуулах нөхцөлийг бүрдүүлдэг. Энэ нь үрлчээ үүсгэж, арьсыг хөгширөхөд нөлөөлнө.
Hyaluron Fluid нь хэт хуурайшсан арьсыг чийгшүүлдэг. Hyaluronic хүчлийн бүтэц нь маш чухал. Мөн арьсны өвчнөөс хамгаалах бүтэцтэй.
Маш бага хэмжээтэй байсан ч өндөр үр дүн үзүүлнэ.
Hyaluron Fluid нь арьсыг сайн чийгшүүлсэнээр арьс чангарч, дотроосоо гэрэлтсэн харагдана.
Хэрэглэх тусам арьсны уян хатан чанар сайжирдаг. Ингэснээр та мэдэгдэхүйц залуу толигор арьстай болно.

Найрлага:
•  Long-chain hyaluronic acid: арьсыг чийгшүүлж зөөлрүүлж хамгаалдаг)
•  Short-chain hyaluronic acid: Сайн чийгшүүлэх ба чийгшилийг хадгалана. Арьсныг чангалж, бохирдолыг багасгана.

Гэрийн нөхцөлд хэрэглэх заавар
Hyaluron Fluid-г цэвэрлэсэн арьсанд жигд түрхэнэ. Ampoule-г хагалахдаа сальфетка хэрэглэнэ. Дараа нь шингэнээ гарынхаа алганд хийгээд нүүр болон хүзүүндээ жигд түрхэнэ.

Зөвлөгөө:
нислэгийн үед хэрэглэхэд тохиромжтой. 8-10 цагийн нислэгийн үед 2-3 ampoul-г 2-3 цаг тутамд хэрэглэж болно.

Hydro Chitosan (ЧИЙГ ДУТАГДАЛТАЙ ХУУРАЙШСАН АРЬСНЫ СЕРУМ )

•  Арьсыг хуурайшилтаас хамгаалсан бүрхүүл үүсгэдэг
•  Арьсны торгомсог чанарыг хадгалж гэрэлтсэн өнгөлөг болгоно.
•  Арьсны уян хатан чанарыг нэмэгдүүлнэ
•  Чийгшүүлж, чийгшлийг хадгална..
•  Хуурайшилтаас үүссэн үрчээг багасгана
•  Арьсны бүтэц, уян хатан байдлыг сайжруулна
•  Хэт хуурай арьсанд мэдэгдэхүйц нөлөө үзүүлнэ


ЧИЙГ ДУТАГДАЛТАЙ ХУУРАЙШСАН АРЬСНЫ СЕРУМ
Арьсанд чийг дутагдсанаас үрчлээ үүсдэг..
Ампул нь тос, тоник гэх мэтийн бусад бүтээгдэхүүний өгч чадахгүй үйлчилгээг үзүүлж арьсыг гүн чийгшүүлдэг.
Хэт халуун , хуурай орчин арьс чийгшилээ алдах тэр нөхцөлийг бүрдүүлдэг.
Hydro Chitosan-ний 1ш аммпулыг хэрэглэхэд л маш удаан хугацаанд чийгшлийг хадгалж чаддаг. Нислэгийн үед хэрэглэхэд хамгийн тохиромжтой.

Найрлага:
•  Long-chain hyaluronic acid: арьсыг чийгшүүлж зөөлрүүлж хамгаалдаг
•  Chitosan: biomarine гаралтай идэвхитэй бодисыг их хэмжээгээр нийлүүлэх ба чийгшилийг хадгалах, арьсны чийг хадгалах чадавхийг сайжруулах, хуурайшилтаас хамгаалах, арьсыг хамгаалах бүрхүүл үүсгэдэг. Хэрэгтэй шим тэжээлээр хангадаг.

Гэрийн нөхцөлд хэрэглэх заавар
Hydro Chitosan fluid-г цэвэрлэсэн арьсандаа жигд түрхэнэ. Ampoule-г хагалахдаа сальфетка хэрэглэрэй. Дараа нь гарандаа хийгээд нүүр болон хүзүүндээ жигд түрхэнэ

Зөвлөгөө:
нислэгийн үед хэрэглэхэд тохиромжтой. 8-10 цагийн нислэгийн үед 2-3 ampoul-г 2-3 цаг тутамд хэрэглэж болно.

Melafadin Fluid (АРЬСЫГ ЦАЙРУУЛАХ, ӨНГИЙГ СЭРГЭЭХ СЕРУМ)

•  Арьсыг гэрэлтүүлж өнгийг сэргээнэ
•  Арьсны бүтэц болон өнгийг тэнцвэржүүлнэ
•  Чийгшүүлнэ
•  Сэвхи, нөсөө, толбо багасгахад тохиромжтой


ЧИЙГ ДУТАГДАЛТАЙ ХУУРАЙШСАН АРЬСНЫ СЕРУМ
Арьсанд хэт их нөсөө толбо байх нь бусад хэсгийн арьснаас ялгарсан бохир харагдуулдаг.
Арьсан дээр ялгарч харагдаж байгаа толбонууд бага зэргийн нарны туяанд улам тодордог.

Melafadin Fluid нь нөсөө толбо ихтэй арьсны толбуудыг бүдгэрүүлж жигд өнгөтэй болгох онцгой найрлагатай.
Хэт ягаан туяаны хамгаалалттай тул тогтмол хэрэглэснээр бараан толбонууд цайрч дагаад арьс цайрдаг.

Найрлага:
•  Long-chain hyaluronic acid: арьсыг чийгшүүлж зөөлрүүлж хамгаалдаг
•  Vitamin C phosphate: Тогтворжуулсан аскорбины хүчил нь арьсаны ферментийн аргаар арьсан дээр витамин С хангаж өгнө.
•  Plant extract SORR: толбо үүсгэх меланны нэгдэлийг багасгаж , тайвшруулах болон антиоксидант үйлчилгээ үзүүлж нүүрний өнгийг сэргээнэ.
•  Lipoamino acid: (INCI: undecylenoyl phenylalanine), арьсыг цайруулахад нөлөөлдөг

Гэрийн нөхцөлд хэрэглэх заавар
Melafadin Fluid-г цэвэрлэсэн арьсанд жигд түрхэнэ. Ampoule-г хагалахдаа салфетка хэрэглэх хэрэгтэй. Хагалсаны дараа гарандаа шингэнийг хийгээд хүзүү болон нүүрэндээ зөөлөн түрхэх хэрэгтэй. 2-3 сарын турш хэрэглэх нь үр дүнтэй гэдэг нь батлагдсан.
Энэ хугацаанд арьс нарны шууд нөлөөнөөс хамгаалагдана. Melafadin Day Protection-г SPF 20 хамт хэрэглэх (Ref. 3310) юмуу Face Guard SPF 30 хэрэглэх хэрэгтэй.

Зөвлөгөө:
үр дүн нь арьсыг 4 үе шаттай гэрэлтүүлдэг. Өдөр тутмын арьс арчилгаанд FAIR SKIN ний бүтээгдэхүүнийг комоор нь хэрэглэх нь илүү үр дүнтэй.

Lifting Effect (БҮХ ТӨРЛИЙН АРЬСАНД ЗОРИУЛСАН СЕРУМ)

•  Арьсны уян хатан чанарыг нэмэгдүүлдэг
•  Хуурайшилтын улмаас үүссэн үрчлээг багасгана
•  Чийгшүүлнэ
•  Арьсны бүтэцийг мэдэгдэхүйц сайжруулдаг
•  Чангалана.


БҮХ ТӨРЛИЙН АРЬСАНД ЗОРИУЛСАН СЕРУМ
Нойргүйдал, стресс ихтэй байна уу? Арьс өөрөө ядарсан, стретсэн байдлыг шууд илтгэдэг.
Арьс уян хатан чанараа алдах нь стресс, ядаргаанаас үүсдэг ба арьсан дахь коллагений тоо багасдаг.
Lifting Effect fluid нь арьсыг түргэн хугацаанд чангалах нөлөө үзүүлнэ.
Ampoule-д агуулагдах шингэн нь арьсны гадаргуу дээр үл үзэгдэх давхаргад шууд нөлөөлөх чадвартай. Ингэснээр арьс чангардаг. Урт хугацаагаар хэрэглэснээр арьсан дахь collagen-ний бүтэц сайжирч , арьсыг хамгаална.
Нэмэлтээр нүүрний булчинг тайвшруулж амараах үйлчилгээ үзүүлнэ. Нүүрний булчинг тайвшруулж өгсөнөөр арьс залуу толигор харагддаг.

Найрлага:
•  Long-chain hyaluronic acid: арьсыг чийгшүүлж зөөлрүүлж хамгаалдаг
•  Biological oligopeptide: Гибискус төрлийн ургамлаас гаргаж авдаг уургаар баялаг үр нь гүн үрчлээг багасгана.
•  Nannochloropsis oculata: Microalgae ханд нь poly-saccharides-р баялаг ба , холбогч эдийн бүтэцийг сайжруулдаг, нарийн үрлчээг багасгана

Гэрийн нөхцөлд хэрэглэх заавар
Lifting Effect fluid-г цэвэрлэсэн арьсан дээр жигд түрхэнэ. Ampoule-г хагалахдаа салфетка хэрэглэх хэрэгтэй. Хагалсаны дараа шингэнийг гарандаа хийгээд хүзүү болон нүүрэндээ жигд түрхэнэ.
Энэ хугацаанд арьс нарны шууд нөлөөнөөс хамгаалагдана. Melafadin Day Protection-г SPF 20 хамт хэрэглэх (Ref. 3310) юмуу Face Guard SPF 30 хэрэглэх хэрэгтэй.

Зөвлөгөө:
будалтын суурь болгон хэрэглэхэд тохиромжтой. Будалтыг удаан хадгалж өгдөг.

Caviar Extract (АРЬСЫГ НӨХӨН СЭРГЭЭХ СЕРУМ )

•  Ядарсан арьсыг сэргээнэ
•  Чөлөөт радикалаас хамгаалдаг
•  Ядарсан арьсанд мэдэгдэхүйц нөлөөлнө
•  Шинэ эсийн үүсэхэд нөлөөлнө
•  Байгалийн нөхөн сэргээлтийн үйл явцыг дэмждэг
• Арьсны хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг


АРЬСЫГ НӨХӨН СЭРГЭЭХ СЕРУМ
Стрестэй үед нүүрэнд ядарсан сул шинж байдал харагддаг.
Гэрлийн нөлөө, никотин, кофейн гэх мэт хортой бодиснууд арьсыг улам стресстүүлдэг.
Одоо юу хэрэгтэй вэ? Ийм үед арьсыг сэргээж идэвхижүүлэх хэрэгтэй.
Биологийн идэвхитэй бодисны ханд Caviar Extract хамгийн тохиромжтой сэргээгч юм.

Найрлага:
•  Caviar extract: амино хүчил агуулсан бодис нь түргэн хугацаанд арьсыг чийгшүүлэх ба арьсны хялгасан судасаар дамжин цус эргэлт, хүчилтөрөгчийн хангамжийг дэмжиж шинэ эс бий болход нөлөөлдөг.
•  Long-chain hyaluronic acid: арьсыг хамгаалж чийгшүүлж зөөлрүүлдэг
•  Artemia extract: далайн нялцгай биетний ханд. Амин дэмийг нөхөх, эсийн бодисын солилцоог идэвхижүүлдэг ба энэ нь энерги өгөхтэй адил.

Гэрийн нөхцөлд хэрэглэх заавар
Caviar Extract-г цэвэрлэсэн арьсанд жигд түрхэнэ. Ampoule-г хагалахдаа сальфетка хэрэглээрэй. Шингэнийг гартаа хийгээд нүүр болон хүзүүндээ зөөлөн түрхэнэ.

Cellular S Fluid (АРЬСЫГ НӨХӨН СЭРГЭЭХ СЕРУМ )

•  Хөгшрөлтийн эсрэг шингэн
•  Нөхөн сэргэлтийн үйл явцыг дэмждэг
•  Арьсны эсийн шинчлэлийг нэмэгдүүлдэг
•  Арьсны уян хатан байдлыг нэмэгдүүлдэг
•  Үрчлээг багасгана.


АРЬСЫГ НӨХӨН СЭРГЭЭХ СЕРУМ
Арьсны гол эсүүд өөрөө нөхөн төлжих чадвартай. Арьсны гол эсээс шинэ эс бий болдог. Шинэ эс цаашид хуваагдах байдалаар нэмэгддэг. Гол эсгүйгээр шинэ эсүүд нөхөн төлжиж арьс болж чададгүй.
Нас ахихад эсийн хуваагдах чадал багасдаг ба нөхөн төлжих үйл явц нь нилээд удаан явагддаг. Нэмэлт сөрөг нөлөө нь (жишээ нь хэт ягаан туяаны цацраг) цаашид үндсэн эсийн нөхөн үржихүйн чадамжыг бууруулдаг.
Ургамлын эсийн хуваагдал, үйл явц нь хүнийхтэй адил байдаг. Жишээ нь тэдгээр нь өөрөө өөрийгөө үржүүлдэг бөгөөд нөхөн сэргээх үйл явцыг явуулдаг.
Cellular S Fluid нь нэгэн сортын алимнаас гаргаж авсан бодист суурилсан шингэн . Тэдгээр алимнуудын онцлог нь урт хугацаанд шинэлэг чанараа хадгалдагт байдаг.
Cellular S Fluid нь хүний арьсны эсийг хамгаалах, бэхжүүлэх, нөхөн сэргээхийг дэмжиж өгдөг. Эсийн амьдралын мөчлөгийг энэ замаар сунгадаг. Найрлаганд нь гиалуроны хүчлийг нэмсэнээр нөхөн сэргээх шаардалагтай арьсанд чийгшлийг нэмэгдүүлж үйлчилгээг илүү дүнтэй болгосон.

Найрлага:
•  Apple stem cell extract: Switzerland-ын “Uttwiler Spätlauber” төрлийн алимнаас гаргаж авсан бодис
•  Long-chain hyaluronic acid: арьсыг хамгаалж чийгшүүлж зөөлрүүлдэг
•  Short-chain hyaluronic acid: дээд зэргээр чийгшүүлнэ.

Гэрийн нөхцөлд хэрэглэх заавар
Cellular S Fluid-г цэвэрлэсэн арьсанд жигд түрхэнэ. Ampoule-г хагалахдаа салфетка хэрэглэх хэрэгтэй. Шингэнийг гартаа хийгээд нүүр болон хүзүүндээ жигд зөөлөн түрхэнэ.