• Хандалтын тоо: 966971

Үрчлээний эсрэг 40-с дээш насныханд




Cleansing Mousse /ХӨӨСРҮҮЛЭГЧ ЦЭВЭРЛЭГЧ/

•  Анхилуун үнэртэй, түрхэхэд хялбар
•  Бохирдлыг гүн цэвэрлэнэ
•  Арьс цэвэршиж зөөлөрнө
•  Өдөр тутам хэрэглэх зориулалттай зөөлөн цэвэрлэгч


ХӨӨСРҮҮЛЭГЧ ЦЭВЭРЛЭГЧ
Ямар ч арьс арьчилгаа төгс цэвэрлэгээнээс эхэлдэг Cleansing Mousse нь зөөлөн хөөсөн нүүр цэвэрлэгч. Нүүрэн дээр хөөс нь буржигнахад бохир будгийг өөртөө шингээж аваад богино хугацаанд арьсыг цэвэршүүлнэ. Усаар угаасны дараа арьс гүн цэвэрлэгснийг мэдрэх болно.
Усаар угаахад хэцүү зовхины будаг хүртэл хөвөнд шингээж арьчихад арилна.

НАЙРЛАГА:
•  Skin-friendly tensides: амино хүчилтэй зөөлөн цэвэрлэгч. Бохирдол болон будгийг гүн цэвэрлэнэ
•  Kombucha: биотехнологийн аргаар хар цайнаас гаргаж авсан ханд. Арьсанд ягаан туяа оруулах бөгөөд зөөлрүүлнэ

Гэрийн нөхцөлд ашиглах заавар
Өглөө оройд нүүрэндээ түрхээд бага зэрэг массажилсны дараа усаар угааж арилгана

Skin Tonic /СПИРТИЙН АГУУЛАМЖГҮЙ НҮҮР ЦЭВЭРЛЭГЧ ТОНИК/

•  Спирт агуулаагүй
•  Ус тосны хамгаалалтыг бэхжүүлж идэвхижүүлдэг
•  Чийгшүүлнэ
•  Арьсыг сэргээж өнгөлөг болгоно
•  Дараагийн үйлчилгээ авахад арьсыг бэлдэж өгдөг


СПИРТИЙН АГУУЛАМЖГҮЙ НҮҮР ЦЭВЭРЛЭГЧ ТОНИК
Тоникийг хэрэглэж байж нүүрний төгс цэвэрлэгээ бий болдог. Нүүр цэвэрлэсэн ч цэвэрлэгч бодис болон усан дахь кальцийн үлдэгдэлийг тоникоор арьчиж байж арьс бүрэн цэвэрлэгдэнэ. Арьсны ус тосны хамгаалалтыг бэхжүүлж идэвхжүүлнэ.
Арьс сэргээх нөхөн төлжүүлж үйл ажиллагаанд тохирсон спиртийн агууламжгүй тоник. Нүүр цэвэрлэгээг бүрэн төгс болгохын зэрэгцээ арьсыг дараагийн үйлчилгээнд бэлдэж өгнө.
Хэрэглэх бүрт маш сайн чийгшүүлнэ

НАЙРЛАГА:
•  Saccharide isomerate-байгалийн натурал чихрээс гаргаж авсан чийгшүүлэгч. Арьсны кератинтай холбогдож чийгийг сайн хадгална.
•  Long-chain hyaluronic acid /Урт болон богино хугацааны гиалуроны хүчил/-чийгшил өгч чийгшлийг хадгална.

Гэрийн нөхцөлд ашиглах заавар
Cleansing Mousse-ээр нүүрээ цэвэрлэсний дараа өглөө оройд хэрэглэнэ.
Тоникийг хөвөнд шингээж нүүр хүзүүнд арчиж түрхэнэ. Дараа нь тосоо түрхэнэ

Skin Refining Enzyme Peel /ГЕЛЭН СУУРЬТАЙ ЭНЗИМ ГУУЖУУЛАГЧ/

•  Тосны агууламжгүй
•  Арьсыг толигор жигд болгоно
•  Арьсыг дараагийн үйлчилгээнд бэлдэж өгнө
•  Гелэн суурьтай
•  Механик ширхэггүй арьсыг гуужуулна
•  Арьсанд амархан шингэнэ


ГЕЛЭН СУУРЬТАЙ ЭНЗИМ ГУУЖУУЛАГЧ
Арьсны гадаргуу дахь үхмэл эсийг гуужуулснаар арьс дараагийн үйлчилгээндээ бэлтгэгдэнэ.
Skin Refining Enzyme Peel биохимийн аргаар гаргаж авсан энзим. Гелэн хэлбэртэй. Арьсанд түрхэнгүүт идэвхижиж үхмэл арьсыг доороос нь түрж өгнө.
Биохимийн уг урвал нь хуучин эсийг түрж шинэ эс бий болгохыг хурдасгаж арьсыг жигд гөлгөр болоход тустай. Иймээс арьсны бага зэрэг үрчлээг тэнхийхэд нэмэртэй.
Нүүр хүзүүндээ цэвэрлэсний дараа түрхээд зөөлөн сойзоор массажилсны дараа 5-10 мин халуун ууранд утна. Энэ нь уг бүтээгдэхүүнийг арьсны гүн рүү шингэж өгөхөд нэмэртэй. Дараа нь халуун бигнүүрээр арьчиж авна.

НАЙРЛАГА:
•  Subtilisin-биохимийн аргаар гаргаж авсан энзим. Өнгөн арьсны гүнд хүртэл нэвтэрч үхмэл арьсыг түрэх үйлчилгээтэй.

Гэрийн нөхцөлд ашиглах заавар
Нүүрээ цэвэрлэсний дараа оройдоо Skin Refining Enzyme Peel –ийг долоо хоногт 1-2 удаа дээрхи зааврын дагуу хэрэглэнэ. Гэхдээ угааж арилгахгүй. Шөнийн турш үйлчлэхээр орхи.
Дээрээс нь зохих шөнийн тосоо түрхэнэ. Маргааш өглөө нь угааж арилгаад дараагийн үйлчилгээгээ хийнэ.

Санамж:
Гуужуулсны дараа арьс нимгэрдэг учир өдөр заавал нарны хамгаалалт түрхэж явах хэрэгтэй

Trifolia Complex /ЭМЧИЛГЭЭНИЙ КОНЦЕНТРАЦИ/

•  Холбоо эд эсийг сайжруулна
•  Арьс зөөлрүүлнэ
•  Арьсны бүтцэнд мэдэгдэхүүц өөрчилөлт өгнө
•  Арьсны уян хатан байдлыг сайжруулна
•  Арьсны нөхөн төлжих үйл явцыг идэвхижүүлж өгнө
•  Арьсны чийг хадгалах чадварийг сайжруулна
•  Зөөлөн баялаг серум


ЭМЧИЛГЭЭНИЙ КОНЦЕНТРАЦИ
Арьсыг нөхөн төлжихөд хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг нь изофлавония юм.
Изофлавония ихээр агуулсан ургамал нь гэрийн хошингор юм. Ургамлаас гаргаж авсан эстроген бөгөөд хөгширөлтийг зогсоох үүрэгтэй. Эсийн үйл ажиллагааг идэвхижүүлж холбоос эдийг чангаруулж арьсанд чийг өгнө. Ингэснээр арьс чангарч үрчилээ багасна.
Trifolia Complex нь 30 хоногийн турш эмчилгээний журмаар хэрэглэх зориулалттай. Өтгөн концентраци болох шингэн маань түрхэх тусам арьс толийлгож залуужуулна

НАЙРЛАГА:
•  Macadamia oil:Байгалийн гаралтай тос;арьс зөөлрүүлнэ.
•  Red clover:Нугын хошингор цэцгийн уураг нь холбогч эд эс сэргээж, холбоосыг сайжруулж чангалж өгнө

Гэрийн нөхцөлд ашиглах заавар
Trifolia Complexоос 2-3 дусал авч цэвэрлэсэн нүүрэндээ өглөө оройд түрхэнэ. Хэсэг хугацааны дараа өдөр болон шөнийн тосоо дээрээс нь давхарлаж түрхэн.

Санамж:
Эмчилгээг жилд 4 удаа 30 хоногийн турш өдөр бүр түрхэж хэрэглэвэл үр дүнтэй.

De-Contract Serum Gel/СЭТГЭЛ ХӨДЛӨЛИЙН ҮРЧЛЭЭГ ТЭНИЙЛГЭХ/

•  Сэтгэл хөдлөлийн үрчлээг тэнийлгэх зориулалттай
•  Өтгөн гелэн хэлбэрийн
•  Мэдэгдэхүүц үр дүнтэй
•  Арьс толигор болно


СЭТГЭЛ ХӨДЛӨЛИЙН ҮРЧЛЭЭГ ТЭНИЙЛГЭХ
Өдөр бүр хүн олон янзын сэтгэл хөдлөлийн маш олон удаа гаргаж байдаг.Энэ нь таны нүүрэн дээр илэрч гарч байдаг. Ингэснээр мэдээг мэдрэлийн систем дамжуулж нүүрний булчин маш ихээр хөдлөх шаардлагатай болдог. Зарим нүүрний булчин агшиж дээр нь байгаа эд эсийг дардаг. Үр дүнд нь эд эсрүү явдаг цусан хамгамж багасч, коллаген болон эластины ялгаралт буурна. Булчингийн даралт зогссон ч гэсэн үрчилээ нэг хэсэг хугацаанд атиралдсан хэвээрэй үлддэг байна.
Нүүрний булчинг тайвшируулах болон суллах олон арга гарсанаас гадна идэвхитэй бодис бий болсон. Hibiscus-ийн үрнээс гаргаж авсан уг бодис нь мэдрэлийн дамжааг дарангуйлж өгдөг. Ингэснээр булчин агших нь багасна.
De-Contract Serum Gel нь уг бодисыг агуулсан бөгөөд сэтгэл хөдлөлөөс үүссэн гүн үрчилээг тэнийлгэх зориулалттай. Гэхдээ хүний жирийн нүүрний хөдөлгөөн нь өртөхгүй болно.
De-Contract Serum Gel-ийг гүн үрчилээтэй хэсэгтэй тогтмол түрхэснээрээ мэдэгдэхүйц үрчилээ тэнийж арьс толийно.

НАЙРЛАГА:
•  Biological oligopeptide:Hibiscus –ийн үрээс тусгайлан гаргаж авсан уургийн комплекс. Мэдээ дамжуулахыг зогсоож үрчлээг тэнийлгэх үүрэгтэй
•  Hyaluronic acid:Чийгшил өгч, чийг алдахаас хамгаална
•  Glucose: Байгалийн чийгшил хадгалах бодис

Гэрийн нөхцөлд ашиглах заавар
Contract Serum Gel-ийг өглөө оройд нүүр цэвэрлэсний дараа түрхээд хэсэг хугацааны дараа өдөр шөнийн тосоо түрхэнэ.

Санамж:
De-Contract Serum Gel-ийг зовхины тосны оронд хэрэглэж болно.

Bi-Care Eye Cream /ҮРЧЛЭЭГ БАГАСГАХ ЗОВХИНЫ ТОС /

•  Үрчлээг багасгана
•  Бүлцэн болон хөхрөлтийг багасгана
•  Нүдний орчмын арьсыг чангална
•  Арьсны нөхөн төлжилтийг идэвхижүүлнэ
•  Түрхэхэд хялбар
•  Будалтын сууль болж өгнө


ҮРЧЛЭЭГ БАГАСГАХ ЗОВХИНЫ ТОС
Нүдний орчим дахь арьс хамгийн эмзэг байдаг. Зовхины орчим дахь арьс бусдаас 5-10 дахин нимгэн байдаг ба цусан хангамжаар бага тосны булчирхайгаар цөөн.
Судасны хана хэврэг дээрээс нь ядрах нойр дутуу байх нь зовхи бүлцийх хөхрөх шалтгаан болж өгдөг.
Нас ахих тусам зовхины арчилгааг маш зөв хийж байж үрчлээгүй залуу удаан явах болно.
Bi-Care Eye Cream –ийг удаан хугацаанд хэрэглэснээр коллагены ялгаралт идэвхижиж эд эсэнд хүчил төрөгч илүүгээр хүрэх болно. Ингэснээр судасны хана бэхжих болно. Гиалуроны хүчлийн ачаар зовхи маш богино хугацаанд чийгээр баялаг болохоос гадна бүлцэн хөхрөлт багасч зовхины арьс чангарах болно.

НАЙРЛАГА:
•  Peptide complex: цусны хангамжийг сайжруулж бүлцэнг багасгана, коллаген эластиныг идэвхижүүлнэ
•  Sensitive complex: олон төрлийн ургамлаас гаргаж авсан идэвхит найрлага нь арьсны хамгаалтын бүрхүүлийг бэхжүүлж, харшлын эсрэг үйлчилгээ үзүүлнэ, үрэвслийг дарна
•  Hyaluronic acid: урт болон богино хугацааны гиалуроны хүчил нь хурдан хугацаанд чийгшил өгч урт хугацаанд хадгалах үүрэгтэй
•  Shea butter: арьс хуурайшихаас хамгаална. Арьс зөөлрүүлж толигор болгоно
•  Vitamin A palmitate: арьсанд тэжээл өгч бүтцийг сайжруулна
•  Vitamin E acetate: гадны нөлөөнөөс хамгаална

Гэрийн нөхцөлд ашиглах заавар
Өглөө оройд нүдний орчим зөөлөн товшиж түрхэнэ. Нүүрний будаг сайн шингээж будалтын суурь болж өгнө

De-Age & Re-Lift Lotion /АРЬСЫГ ЗӨӨЛРҮҮЛЭХ ХӨГШИРӨЛТИЙН ЭСРЭГ ЛОСЬОН/

•  Чийгшүүлнэ, чийгшилийг хадгална
•  Арьсанд амархан шингэнэ
•  Нүүр будалтын суурь болно
•  Арьсанд мэдэгдэхүйц бүтцийн өөрчлөлт оруулна
•  Арьсыг тайвшруулна
•  Арьсны уян хатан байдлыг сайжруулна


АРЬСЫГ ЗӨӨЛРҮҮЛЭХ ХӨГШИРӨЛТИЙН ЭСРЭГ ЛОСЬОН
Гадны нөлөө нь үрчлээ нэмэхээс гадна арьсыг гундуй ядарсан харагдуулна. Ихэнхи үйлчлүүлэгч нар будаг түрхэхэд шингэхгүй арьс хуурайшиж харагдаж байна гэдэг. Энэ үед тэжээллэг, арьсанд хэрэгтэй эрдэс бодисоор дүүрэн тос хэрэгтэй болно.
Тэгвэл De-Age & Re-Lift Lotion нь зөөлөн, амархан шингэцтэй, тос ихээр агуулаагүй ч эрдэс бодисоор баялаг тос. Арьсыг зөөлрүүлж уян хатан байдлыг сайжруулна. Арьсыг хэлбэржүүлж чангална.
Тогтмол хэрэглэхэд арьсны өнгө сэргэж залуу хүнийх шиг туяаран гэрэлтэж харагдана. Энэ нь тосны найрлагандах kombucha /хар цайны охь/ -тай холбоотой.

НАЙРЛАГА:
•  Allantoin: арьсны нөхөн төлжүүлэх үйл ажиллагааг идэвхижүүлнэ
•  Bisabolol: үрэвслийн эсрэг арьсыг тайвшируулж зөөлрүүлнэ
•  Kombucha-хар цайны охьтой. Энэ нь арьсыг сэргээж гялалзсан өнгөлөг болгодог.
•  Mango butter: манго жимсний тос. Арьсыг хамгаалах үүрэгтэй
•  Vitamin E acetate: арьсны хөгширөлтийн эсрэг үйлчилгээтэй
•  Saccharide isomerate: маш сайн чийгшүүлэгч

Гэрийн нөхцөлд ашиглах заавар
Өглөө оройд нүүр хүзүүндээ цэвэрлэсний дараа түрхэнэ

Санамж:
Нүүр будалтын суурь болж өгнө. Дээр нь нарны хамгаалалт түрхвэл сайн.

Isoflavonia Relief /АРЬСЫГ ЗӨӨЛРҮҮЛЖ ТОЛИГОР БОЛГОХ КАПСУЛ/

•  Холбоо эд эсийг сайжруулна
•  Арьс зөөлрүүлнэ
•  Арьсны бүтэцэд мэдэгдэхүйц өөрчлөлт өгнө
•  Арьсны уян хатан байдлыг сайжруулна
•  Арьсны нөхөн төлжих үйл явцыг идэвхижүүлж өгнө
•  Гелэн суурьтай


АРЬСЫГ ЗӨӨЛРҮҮЛЖ ТОЛИГОР БОЛГОХ КАПСУЛ
Isoflavonia Relief арьсыг хөгширөлтөөс урьдчилан сэргийлнэ. Гадны нөлөөнөөс хамгаалах антиоксидант үйлчилгээтэй
Тосон суурьтай арьс толигор болгох капсул нь бага зэргийн үрчлээг тэнийлгэж арьс чангалах үйлчилгээтэй. Ямар нэгэн химийн бодис агуулаагүй байгалийн гаралтай учир онгойлогосон бол капсул доторхийг заавал дуусгах хэрэгтэй.
4 долоо хоногоос дээш өдөр бүр хэрэглэхэд үр дүн мэдэгдэхүйц гардгийг судалж баталсан байна. Гэхдээ нэг удаа түрхэхэд л та үр дүнг мэдэрнэ.

НАЙРЛАГА:
•  Helichrysum italicum: изофланиягаар баялаг уулын мөнхийн цэцэг гадны чөлөөт радикалаас хамгаална
•  Grape seed extract in liposomes: усан үзэмний үрээс гаргаж авсан ханд. Чөлөөт радикалаас арьсыг хамгаална. Хөгширөлтийн эсрэг үйлчилгээтэй
•  Hyaluronic acid: арьсыг чийгшүүлж, чийгийг алдахаас хамгаална
•  Isoflavones: буурцагнаас гаргаж авсан гормон. Коллаген ба эстроген ялгаралтыг идэвхижүүлнэ. Арьсны бүтцийг сайжруулна
•  Panax ginseng: арьсны цусны эргэлтийг идэвхижүүлнэ
•  Centella asiatica: судасны ханыг бэхжүүлнэ

Гэрийн нөхцөлд ашиглах заавар
Isoflavonia Relief –г өглөө оройд түрхэж хэрэглэнэ. Капсулын толгойг мушгиж онгойлгоно. Доторхи шингэнийг шахаж гаргаад үрчлээ болон арчилгаа шаардагдсан газар илүүтэй түрхэж хэрэглэнэ.

Санамж:
Face Guard нарнаас арьсыг сайн хамгаалдаг учир өдөр нэмж түрхэвэл үр дүнтэй.

Extra Rich Convenience Cream /ТЭЖЭЭЛИЙН ЭМУЛЬСЭН ТОС/

•  Ус тосыг балансжуулна
•  Тослог
•  Арьсны уян хатан байдлыг сайжруулна
•  Арьс толигор зөөлөн болно
•  Эрс тэс уур амьсгалаас арьсыг хамгаалж өгнө.


ТЭЖЭЭЛИЙН ЭМУЛЬСЭН ТОС
Нас ахих тусам арьсны тос ялгаруулах чадвар багасдаг. Энэ нь ихэвчлэн эмэгтэй гормоны ялгаралт багасснаас шалтгаална. Тосны ялгаралт багасснаас ус тосны хамгаалалтын бүрхүүлийн үйл ажиллагаа алдагдана. Ингэснээр арьс чийгээ алдаж эхэлдэг.
Extra Rich Convenience Cream нь ус тосны бүрхүүлийн үйл ажиллагааг хэвийн болгож арьс чангалж өгнө. Ингэснээр арьс сэргэж залуужина.
Extra Rich Convenience Cream нь салонд массажны тос болгож хэрэглэнэ. Хүний арьсан дээр сайн гулгуулахын тулд 2 гарын завсар бүлээсгэж байж хэрэглэхэд зохимжтой.

НАЙРЛАГА:
•  Bisabolol: арьсыг зөөлрүүлж тайвшируулна
•  Echium oil: ургамлын үрнээс гаргаж авсан тос. Омега 3 болон омега 6-аар баялаг арьсыг зөөлрүүлж тайвшируулна
•  Iris root extract: изофлавониягаар баялаг. Хөгширөлтийн эсрэг нөлөөтэй. Арьс чангаруулна
•  Macadamia oil: байгалийн гаралтай тос арьс зөөлрүүлнэ.
•  Protein hydrolysate from white lupines: арьсны уураг тосны ялгаруулалтыг сайжруулна. Эсийг хооронд нь барьцалдуулж чийг алдахаас хамгаална.

Гэрийн нөхцөлд ашиглах заавар
Өглөө оройд цэвэрлэсэн нүүр хүзүүнд түрхэнэ

Санамж:
Ялангуяа өвлийн хүйтэн болон хуурай нөхцөлд хэрэглэхэд тохиромжтой.
Нарны хамгаалалтыг өдөртөө дээрээс нь түрхэхэд арьсыг гадны нөлөөнөөс хамгаална.

De-Age & Re-Lift Cream /АРЬСЫГ ЗӨӨЛРҮҮЛЭХ ХӨГШИРӨЛТИЙН ЭСРЭГ ТОС/

•  Чийгшүүлнэ, чийгийг барина
•  Нүүр будалтын суурь болно
•  Арьсанд мэдэгдэхүйц бүтцийн өөрчлөлт оруулна.
•  Арьсыг тайвшруулна
•  Арьсны уян хатан байдлыг сайжруулна


АРЬСЫГ ЗӨӨЛРҮҮЛЭХ ХӨГШИРӨЛТИЙН ЭСРЭГ ТОС
Нас ахих тусам арьс амархан гэмтэж мэдрэмтгий эмзэг болдог. Тос хөлсний булчирхайн үйл ажиллагаа багасч ирснээр ус тосны хамгаалалтын бүрхүүл хэврэг болж хэвийн ажиллагаа нь алдагдана. Ингэснээр чийгээ алдаж арьс хуурайшиж эхэлнэ.
De-Age & Re-Lift Cream нь тос болон усаар баялаг эмульс. Арьсанд гүн шингэж дотроос үйлчилдэг. Арьсны өнгөн давхаргийг бэхжүүлж өгснөөр чийг алдахаас хамгаалж ус тосны хамгаалах бүрхүүл хэвийн ажиллахад нөлөөлнө. Арьсыг чангалж үрчлээг багасгана.

НАЙРЛАГА:
•  Hyaluronic acid: чийгшүүлж чийгийг барина
•  Iris root extract: изофлавониягаар баялаг. Энэ нь холбоо эд эсийг идэвхижүүлж арьсыг чангалж өгнө
•  Kombucha: хар цайны охьтой. Энэ нь арьсыг сэргээж гялалзсан өнгөлөг болгодог
•  Macadamia oil: байгалийн цэвэр тос. Арьсыг зөөлрүүлнэ.
•  Protein hydrolysate from white lupines: арьсны эс тос болон уураг ялгаруулахыг идэвхижүүлнэ. Ингэснээр арьсны хамгаалах бүрхүүл сайжирна.

Гэрийн нөхцөлд ашиглах заавар
Өглөө оройд цэвэрлэсэн нүүр хүзүүнд түрхэнэ

Санамж:
Face Guard нь нар салхинаас маш сайн хамгаалж өгдөг учир тосныхоо дээрээс нэмж хэрэглэвэл хөгширөлтийг удаашруулахад нөлөөтэй.
4 долоо хоногийн турш хэрэглэж судлахад үрчлээ 33,81хувь багассан байна.

Trifolia Face Mask /АРЬС ТОЛИЙЛГОХ ТОСОН МАСК/

•  Чийгшүүлж, чийгийг барина
•  Арьс чангаруулж нүүр хэлбэржүүлнэ
•  Түрхэх бүр арьсыг сэргээж амраана
•  Түрхэхэд хялбар тосон хэлбэрийн


АРЬС ТОЛИЙЛГОХ ТОСОН МАСК
Trifolia Face Mask нь зөөлөн тосон маск. Түрхэх бүр арьс амарч сэргэж ирнэ. Арьс чангарна. Найрлаганд буй ургамал нь эстроген гормон шиг нөлөөлж холбоос эсийг идэвхижүүлж өгснөөр арьс толигор болж өгнө.
Арьс чангарч нүүрний хэлбэр галбиршиж чийглэг болно.

НАЙРЛАГА:
•  Red clover: нугын хошингор цэцгийн уураг нь холбогч эд эс сэргээж холбоосыг сайжруулж чангалж өгнө
•  Hyaluronic acid: чийгшүүлж, чийгийг барина
•  Kombucha: хар цайны охьтой. Энэ нь арьсыг сэргээж гялалзсан өнгөлөг болгодог.
•  Macadamia oil: байгалийн гаралтай тос, арьс зөөлрүүлнэ
•  Saccharide: арьсны чийгшлийг нэмэгдүүлнэ
•  Vitamin E acetate: гадны нөлөөнөөс хамгаална
•  Bisabolol: арьсыг зөөлрүүлж тайвшируулна

Гэрийн нөхцөлд ашиглах заавар
Нүүр цэвэрлэсний дараа долоо хоногт 2-3 удаа түрхээд 10-15 минутын дараа арчиж цэвэрлэнэ. Дээр нь тосоо түрхэнэ.

Санамж:
Их хуурайшилттай үед арьчиж авахгүй арьсанд шингээгээд нэмэлт тос түрхэхгүй унтаж болно.

De-Age & Re-Lift Concentrate /АРЬС ЧАНГАЛАХ СЕРУМ ТОС/

•  Арьс чангалж толигор болгоно
•  Гелэн хэлбэртэй концентрат тос
•  Арьсны бүтцийг сайжруулж, арьс чангаруулна
•  Арьсыг гялалзуулж өнгөлөг харагдуулна


АРЬС ЧАНГАЛАХ СЕРУМ ТОС
20 насанд хүний бодисын солилцоо хэвийн явагддаг бол нас ахих тусам ялангуяа цэвэршилтийн үед бодисын солилцоо удааширч эс хуваагдах үйл ажиллагаа багасна. энэ нь фибробластаас нөлөөлнө.
Эрдэмтэд ургамлаас фибробластад нөлөөлж эсийн шинэчлэгдэхийг хурдасгах бодис ялгаруулж авсан ба түүнийгээ изофлавония гэж нэрлэсэн байна. Эсвэл ургамлын гормон гэж ойлгож болно. Арьсанд хүрмэгц эластин коллагений ялгаруулалтыг идэвхижүүлдэг байна. Холбоо эд эсийг идэвхижүүлж арьсыг чангалж өгнө. Нэг үгээр арьсны бүтцийг хэвийн байлгахад нөлөөлдөг гэж ойлгож болно.
De-Age & Re-Lift Concentrate нь изофлавония агуулсан серум тос. Түрхэхэд амархан шингэдэг боловч хөгширөлтийн эсрэг маш үр дүнтэй тос юм. Нүдний орчим зовхинд түрхэж болно.

НАЙРЛАГА:
•  Hyaluronic acid: чийгшүүлж чийгийг барина
•  Iris root extract: изофлавониягаар баялаг. Энэ нь холбоо эд эсийг идэвхижүүлж, арьсыг чангалж өгнө
•  Kombucha: хар цайны охьтой. Энэ нь арьсыг сэргээж, гялалзсан өнгөлөг болгодог
•  Protein hydrolysate from white lupines: арьсны уураг тосны ялгаруулалтыг сайжруулна. Эсийг хооронд нь барьцалдуулж чийг алдахаас хамгаална.

Гэрийн нөхцөлд ашиглах заавар
Нүүр хүзүүг цэвэрлэсний дараа өглөө орой түрхэнэ. Дараа нь зориулалтын тос дээрээс нь нэмж хэрэглэнэ

Санамж:
De-Age & Re-Lift Concentrate нь зовхины тосны оронд нүдний орчим түрхэж хэрэглэж болно.