• Хандалтын тоо: 814447

Хэвийн хуурай арьсанд




DAY VITALIZER /ЧИЙГШҮҮЛЭХ ӨДРИЙН ТОС/

•  Арьсанд түргэн үингэж гэгээлэг болгоно.
•  Нүүр будалтын гайхалтай суурь болж өгнө.
•  Амархан арьсанд шингэнэ.
•  Чийгшил өгч, чийгшлийг хадгална.
•  Гадны нөлөөнөөс хамгаална.


ЧИЙГШҮҮЛЭХ ӨДРИЙН ТОС
Арьс нь чийгшилээ алдснаас болж уян хатан бус болж гүнээсээ хуурайшиж эхэлдэг. Залуу арьс ч гэсэн энэ тохиолдолд ядарсан, өнгөгүй харагддаг. Уг тос нь өдрийн турш арьсыг чийгшүүлэхээс гадна хуурайшилтаас үүсэх үрчлээний анхны шинжийг арилгана. Мөн арьс чийгшилээ алдсан үед буюу / цаг агаарын тэнцвэргүй байдал, наранд хэт халсан, салхитай, машинаар болон агаараар аялж / буй үед чийгшлийг нөхөж тэнцвэртэй болгож өгдөг.
Ус болон бага зэргийн тос дутагдсан арьсанд хэрэглэхэд тохиромжтэй.

НАЙРЛАГА:
•  Гиалуроны хүчил: Урт болон богино хугацааны гиалуроны хүчил нь хурдан хугацаанд чийгшил өгч урт хугацаанд хадгалах үүрэгтэй. Арьсны гүнд хүрч шингэнэ. Арьсыг гөлийлгөж, чийгшүүлж, хамгаалж өгнө.
•  Атлантикийн ногоон замаг: Чийгшүүлнэ.
•  Империта Cylindrica: /цөлийн ургамлын ханд/ Хэт хуурай нөхцөлд ч арьсыг чийгтэй болгож өгдөг Калигаар баяжуулсан чийгшүүлэгч.
•  Макадамия самарны тос-Арьс зөөлрүүлнэ.

Гэрийн нөхцөлд ашиглах заавар
Өглөө нүүрээ цэвэрлэсний дараа түрхэж хэрэглэнэ.

Санамж:
Чийгшилийг алдахгүйн тулд тосны дээрээс нарны хамгаалалт хэрэглэж байх хэрэгтэй.

Hydrating Skin Complex /ЧИЙГШҮҮЛЭХ НЭМЭЛТ КОНЦЕНТРАЦИ/

•  Арьсны чийгийг тохируулна
•  Хуурайшилтаас үүссэн үрчлээг тэнийлгэнэ
•  Нүүр будалтыг төгс болгоно
•  Богино хугацаанд нүүрийг өнгөлөг болгоно
•  Арьсны бүтцийг сайжруулна


ЧИЙГШҮҮЛЭХ НЭМЭЛТ КОНЦЕНТРАЦИ
Уг бүтээгдэхүүн нь өндөр үр дүнтэй урт болон богино хугацааны гиалуроны хүчлээр баяжуулсан бүтээгдэхүүн юм. Арьсны чийгийг тохируулж хуурайшилтаас үүссэн үрчлээг тэнийлгэнэ. Будалтыг сайн бэхжүүлж барьж өгөхийн зэрэгцээ түрхэсний дараа нүүрний өнгө мэдэгдэхүйц гэрэлтэж туяарна.

НАЙРЛАГА:
•  Гиалуроны хүчил – Урт болон богино хугацааны гиалуроны хүчил нь хурдан хугацаанд чийгшил өгч урт хугацаанд хадгалах үүрэгтэй.
•  Атлантикийн ногоон замаг – чийгшүүлж, чийгшлийг хадгална.
•  Империта Cylindrica -/цөлийн ургамлын ханд/: Хэт хуурай нөхцөлд ч арьсыг чийгтэй болгож өгдөг. Калигаар баяжуулсан чийгшүүлэгч
•  Полисахарид- /Өндөр молекулын чийгшүүлэгч/ чийгшүүлж хамгаална.

Гэрийн нөхцөлд ашиглах заавар
Өглөө, оройд нүүрээ цэвэрлэсний дараа нимгэн түрхэж шингэсний дараа өдөр шөнийн тосыг хэрэглэнэ.

Санамж:
Нүүр будалтын суурь болгож дангаар түрхэж хэрэглэж болно.

Night Replenisher /ШӨНИЙН ТОС/

•  Арьсны хамгаалалтыг сайжруулна.
•  Гадны нөлөөнөөс хамгаална.
•  Арьсыг өнгөлөг болгоно.
•  Арьсны бүтцийг сайжруулна.
•  Арьсны зөөлөн уян хатан чанарыг нэмэгдүүлнэ.


ШӨНИЙН ТОС
Шөнийн турш арьсанд тэжээл өгч арьсыг нөхөн төлжүүлнэ. Арьсны үйл ажиллагааг дэмжиж, арьсыг хуурайшихаас хамгаалж чийглэг зөөлөн болгоно. Байгалийн хамгаалалтын бүрхүүл нь идэвхижнэ.

НАЙРЛАГА:
•  Гиалуроны хүчил- Урт болон богино хугацааны гиалуроны хүчил нь хурдан хугацаанд чийгшил өгч урт хугацаанд хадгалах үүрэгтэй.
•  Авокадо тос – Арьсны хэв шинжийг сайжруулна, дахин хуурайшихаас хамгаална.
•  Цагаан шошлойн ханд – Эсийн түвшинд кератиноцит ялгарахыг дэмжинэ. Ингэснээр хамгаалалтын бүрхүүл сайжирч чийг алдалт багасана.
•  Витамин Е – гадны нөлөө чөлөөт радикалаас арьсыг хамгаална.

Гэрийн нөхцөлд ашиглах заавар
Орой нүүрээ цэвэрлэсний дараа түрхэж хэрэглэнэ.

Санамж:
Тосны дутагдлаас үүссэн хуурайшилтанд өдөр хэрэглэж болно. Дээрээс нь нарны хамгаалалт заавал хэрэглэх шаардлагатай.

Eye Zone Gel /ЧИЙГШҮҮЛЭХ ЗОВХИНЫ ГЕЛЬ/

•  Чийгшлийг хадгална
•  Хуурайшилтаас үүссэн үрчлээг тэнийлгэнэ
•  Зовхины орчмын хөхрөлт болон бүлцэнг арилгана
•  Тос биш гелэн суурьтай
•  Линз хэрэглэдэг хүмүүст тохиромжтой


ЧИЙГШҮҮЛЭХ ЗОВХИНЫ ГЕЛЬ
Стресс болон гадны нөлөө нь арьсыг ядрааж гундсан харагдуулдаг. Арьсны хамгаалах, сэргээх үйл ажиллагааг идэвхижүүлэх нь чухал.
Энэхүү тос нь үрчлээтсэн арьсыг өдрийн турш хамгаалдаг. Нар салхи болон шорооноос үүдэлтэй стрессийг багасгах ба нарийн үрчлээнүүдийг дарж өгдөг. Ялангуяа толбо нөсөө зэргээс арьсыг хамгаална. Гундсан арьсанд байгалийн туяарсан өнгийг өгнө.

НАЙРЛАГА:
•  Гиалуроны хүчил- Урт болон богино хугацааны гиалуроны хүчил нь хурдан хугацаанд чийгшил өгч урт хугацаанд хадгалах үүрэгтэй.
•  Империта Cylindrica: /цөлийн ургамалын ханд/ Хэт хуурай нөхцөлд ч арьсыг чийгтэй болгож өгдөг. Калигаар баяжуулсан чийгшүүлэгч
•  Sensitive complex: Цусны эргэлтийг сайжруулна. Зовхины хөхийг багасгана.

Гэрийн нөхцөлд ашиглах заавар
Өглөө, оройд нүүрээ цэвэрлэсний дараа зовхины хэсэгт нимгэн түрхэж хэрэглэнэ.

Санамж:
Хөргөгчинд хадгалвал сэрүүн мэдрэмж өгөхөөс гадна арьсыг түргэн хугацаанд сэргээж өгнө.

Aquatense Moisture Gel /УСАН СУУРЬТАЙ ГЕЛЭН ЧИЙГШҮҮЛЭГЧ ТОС /

•  Арьсны шинэ эсүүдийг сэргээн чийгшлийг ихэсгэнэ.
•  Арьсыг толигор болгоно.
•  Арьсны дээд давхаргын чийгшлийг удаан хугацаанд хадгална.
•  Гадны нөлөөнөөс хамгаалж, хөгшрөлтийн эхний шинжийг арилгана.


УСАН СУУРЬТАЙ ГЕЛЭН ЧИЙГШҮҮЛЭГЧ ТОС
Гелэн хэлбэрийн усан суурьтай тос. Нүүрний арьсыг гэгээлэг болгож ус чийгний тэнцвэрт байдлыг хангадаг. Хөгшрөлтийн эсрэг антиоксидант үйлчилгээ үзүүлж дээд зэргээр чийгшүүлж өгнө.
Арьсыг тайвшруулж үрэвсэлийг дарна. Зуны цагт мөн хуурай орчинд ажилладаг хүмүүст тослог ихдүүлэхгүй чийгшил өгнө.

НАЙРЛАГА:
•  Гиалуроны хүчил: Урт болон богино хугацааны гиалуроны хүчил нь хурдан хугацаанд чийгшил өгч урт хугацаанд хадгалах үүрэгтэй.
•  Атлантикийн ногоон замаг: Чийгшүүлнэ.
•  Пантенол-Вит В5-ын урьдал. Шинэ эс бий болохыг дэмжиж өгнө, арьсыг тайвшруулж, чийгшлийг нэмэгдүүлдэг.
•  Витамин С, Е : антиоксидант витаминууд хөгшрөлтийг удаашруулна.

Гэрийн нөхцөлд ашиглах заавар
Өглөө оройд нүүрээ цэвэрлэсний дараа түрхэнэ.

Санамж:
Дангаар болон ямар ч тостой хавсарч хэрэглэж болно.
Нарны хамгаалалт нь хөгшрөлтийг удаашруулдаг учир өдөр чийгшүүлэх тосныхоо дээр нь түрхэнэ.

Face Oil /ШИНГЭН ТОС /

•  Арьснй ус тосны бүрхүүлийг сайжруулна.
•  Тосны дутагдлаас үүссэн хэт их хуурайшилтыг багасгана.
•  Арьсыг өнгөлөг болгоно.
•  Арьсанд амархан шингэнэ.


ШИНГЭН ТОС
Чийгшүүлэгч шингэн хэлбэрийн тос. Чийгээ алдан загатнасан арьсны ус, тослогийн дутагдлыг дээд зэргээр тэнцвэржүүлнэ. Ялангуяа өвлийн улиралд арьсыг салхи, цаг агаарын таагүй нөхцөлөөс хамгаална. Мөн компютер дээр хуурай орчинд ажилласнаас үүсэх хуурайшилтаас хамгаална.

НАЙРЛАГА:
•  Скуалан- Оливын навчнаас гаргаж авсан тос. Арьсанд байгалийн хамгаалах бүрхүүл үүсгэж өгснөөр арьс дахин чийгшилээ алдахаас хамгаална.
•  Макадам самарын тос- Ядарсан арьсыг амарааж, арьсны уян чанарыг сайжруулж зөөлөн болгоно.
•  Bisabolol: - арьсыг тайвшируулж улаалтыг багасгана.
•  ISIS- байгалийн бодис, арьсанд тос шингэхэд тусалж, чийгийг гадагш алдахаас хамгаална.

Гэрийн нөхцөлд ашиглах заавар
Өглөө оройд хэдэн дуслыг нимгэн түрхэнэ.

Санамж:
Face oil нь салхи болон хүйтэнд хэт их хуурайшилтаас сайн хамгаалж өгнө. Ялангуяа өвлийн улиралд өдөр шөнийн тосны дээрээс нимгэн түрхэж хэрэглэвэл зохимжтой. Бага зэргийн хамгаалалт хийх бол тос түрхэх шаардлагагүй цэвэрлэсэн нүүрэн дээр шууд түрхэнэ. Мөн унтахын өмнө хумсны толин дээр хэдэн дуслыг массажилж хэрэглэвэл хумс бэхжиж хатуурна.

Hyaluron Impulse /ЧИЙГШҮҮЛЭХ КАПСУЛТАЙ КОНЦЕНТРАЦИ /

•  Арьсны бүтцийг сайжруулна
•  Хуурайшилтаас үүссэн үрчлээг багасгана.
•  Арьсыг гөлгөр, толигор болгоно.
•  Нүүр будалтын суурь болно


ЧИЙГШҮҮЛЭХ КАПСУЛТАЙ КОНЦЕНТРАЦИ
Арьс хэт хуурайшиж эмзэгшээд байгаа үед өдрийн болон шөнийн тос нь хангалттай үйлчилгээ өгч чаддаггүй. Орчин үеийн дэвшилтэт технологи дээр суурилан бүтээгдсэн ягаан сувдны ширхэгтэй тослог зөөлөн агууламжтай уг бүтээгдэхүүн нь хурдан хугацаанд арьсыг чийгшүүлж торгомсог болгоно.Нэмэлт тос хэрэглэхгүй байж болно. Жижиг хэмжээтэй тул ямарч жижиг саванд авч явахад хялбар.

НАЙРЛАГА:
•  Гиалуроны хүчил: Урт болон богино хугацааны гиалуроны хүчил нь хурдан хугацаанд чийгшил өгч урт хугацаанд хадгалах үүрэгтэй.
•  Myristyl peptide-8 – Арьсанд бодисыг гүн шингээх үүрэгтэй.

Гэрийн нөхцөлд ашиглах заавар
Нарийн толгой хэсгийг эргүүлж эсвэл хайчилаад доторхи шингэнг шахаж гаргана. Өглөө оройд хэрэглэнэ. Будалтын суурь болгон хэрэглэхэд тохиромжтой.

Mild Creamy Cleanser /НҮҮР ЦЭВЭРЛЭГЧ/

•  Арьсыг нэмэлт арчилгаанд бэлдэнэ
•  Арьсны хүчил шүлтийн РН-ийг тэнцвэржүүлнэ
•  Арьсны байгалийн чийглэгийг нэмэгдүүлнэ
•  Зөөлөн боловч гүн цэвэрлэнэ
•  Арьсанд цэвэр, таатай мэдрэмж тэрүүлнэ.


НҮҮР ЦЭВЭРЛЭГЧ
Зөөлөн тосон цэвэрлэгч нь бохирдсон, будагтай арьсыг цэвэрлэж, чийгшүүлж толигор болгоно. Нүүрийг цэвэрлэж байх хугацаанд арьсыг тайвшруулж амрааж өгдөг.

НАЙРЛАГА:
•  Avocado жимсний тос-Вит А,Е, Д баялаг. Арьсны хэв шинжийг сайжруулна, дахин хуурайшихаас хамгаална.

Гэрийн нөхцөлд ашиглах заавар
Өглөө оройд нүүрэндээ массажилж түрхээд усаар угааж авна. Дараа нь тоникоор үлдэгдэлийг нь арчиж авна.

Санамж:
Зузаан нүүрний будгийг арилгахын тулд цэвэрлэгчээ түрхээд салфеткаар арчиж авчихаад дахин түрхээд усаар угааж авна.

Radiant Firming Tonic /НӨХӨН СЭРГЭЭХ ТОНИК/

•  Арьсыг зөөлрүүлж, РН тэнцвэржүүлж өгнө.
•  Арьсны нүх сүвийг агшаана.
•  Арьсыг дараагийн бүтээгдэхүүн хүлээн авахад бэлдэж өгнө
•  Арьсанд цэвэр, таатай мэдрэмж төрүүлнэ.


НӨХӨН СЭРГЭЭХ ТОНИК
Арьсан дээрхи ус болон цэвэрлэгчийн үлдэгдэлийг гүнд нь хүртэл үр дүнтэй цэвэрлэж өгнө. Тоникоор цэвэрлэснээр арьс сэргэж, арьсны тэжээллэг хэв шинжүүд хадгалагдаж, тэнцвэржиж өгдөг. Спиртийн агууламжгүй.

НАЙРЛАГА:
•  Коллаген-чийгшүүлж, чийгшлийг хадгална, арьсыг чангална.

Гэрийн нөхцөлд ашиглах заавар
Сүүн шингэн цэвэрлэгчээр цвээрлэсний дараа хөвөнд шингээн түрхэж арчина.

Санамж:
Эмзэг зовхины хэсгээр компресс маягаар хэрэглэж болно.

Mild Face Rub /ЗӨӨЛӨН ГУУЖУУЛАГЧ/

•  Жожоба жимсний тосны уусмал нь арьсыг зөөлөн торгомсог болгоно.
•  Нүүрний өнгийг эрүүл болгоно.
•  Арьсны үхэжсэн эсүүдийг унагаж, хар батга арилгана.
•  Бүтээгдэхүүн хүлээж авахад болон, шингээхэд бэлтгэнэ.


ЗӨӨЛӨН ГУУЖУУЛАГЧ
Арьсны үлдэгдэл бохирдлыг гүнд нь хүртэл үр дүнтэй цэвэрлэгч зөөлөн гуужуулагч. Жижиг ширхэг нь хар батгыг арилгаж арьсыг жигд толигор болгож өгнө. Усаар угааж авах боломжтой.

НАЙРЛАГА:
•  Жожоба жимс-Арьсыг зөөлрүүлж, торгомсог болгоно.
•  Жожоба жимсний хальсны үртэс-Арьсанд хүрэнгүүт өөрөө хайлна.

Гэрийн нөхцөлд ашиглах заавар
Үрж массаж хийн гуужуулна. 7 хоногт 1-2 удаа хэрэглэнэ. Арьсыг зөөлрүүлж гөлгөр болгоно. Усаар угааж авсны дараа тоникоор арьчиж цэвэрлэх нь зөв.
Серум хэрэглэхийн өмнө гуужуулахад тохиромжтой.

Hydrating Gel Mask /ЧИЙГШҮҮЛЭХ МАСК/

•  Чийгшлийг 24 цагийн турш хадгална.
•  Богино хугацаанд чийгшил өгнө
•  Хуурайшилтаас үүссэн үрчлээг тэнийлгэнэ
•  Арьсыг зөөлөн торгомсог болгоно
•  Тослогын агууламжгүй


ЧИЙГШҮҮЛЭХ МАСК
Чийгшүүлэх гелэн маск арьсыг сэргээж, түргэн хугацаанд чийгшил өгч удаан чийгшлээ хадгалдаг онцлогтой. Үрчлээг багасгана. Усан суурьтай учир арьсыг тослогтуулахгүй. Зуны улиралд болон тосон масканд дургуй хүмүүст мөн тохиромжтой. Цөлийн ургамал нь чийгшил маш сайн өгөхөөс гадна хамгаална.

НАЙРЛАГА:
•  Империта cylindrica: /цөлийн ургамалын ханд/: Хэт хуурай нөхцөлд ч арьсыг чийгтэй болгож өгдөг калигаар баяжуулсан чийгшүүлэгч
•  Сорбитол -Чийгшүүлэх шинж чанартай ургамал

Гэрийн нөхцөлд ашиглах заавар
Нүүрээ цэвэрлэсний дараа 5-20 минут зузаан түрхэж тавиад поролоноор арчиж авна. Чийгшил их шаардлагатай үед нүүрэндээ үлдээж болно.

Санамж:
Зуны улиралд маскыг хөргөгчинд хадгалж байгаад хэрэглэвэл сэрүүн сэргээх мэдрэмж таньд мэдэгдэнэ.