• Хандалтын тоо: 814463

Тослог, үрэвсэлтэй арьсанд




OILY SKIN

Тослог болон үрэвсэлтэй, батга гардаг арьсанд тусгайлан зориулсан эмчилгээний бэлдмэл. Арьсны тослогын булчирхайг тэнцвэржүүлж үрэвсэлийг дарж багасгах үйлчилгээтэй. Үрэвсэлийн болон бактерийн эсрэг агууламжтай.
* Special preparations for the treatment of greasy, impure skin which tends to develop acne
* Effective reduction and normalization of sebum gland activity
* Anti-inflammatory and antibacterial contents

CLARIFYING CLEANSING GEL /ЗӨӨЛӨН ЦЭВЭРЛЭГЧ ГЕЛЬ/

•  Арьсыг дараагийн үе шатанд бэлдэж өгнө
•  Батга болон үрэвслээс урьдчилан сэргийлнэ
•  Арьсыг амрааж зөөлөн, цэвэрхэн болгоно
•  Арьсны илүүдэл тос болон бохирдлыг гүн арилгана


ЗӨӨЛӨН ЦЭВЭРЛЭГЧ ГЕЛЬ
Зөөлөн гелэн цэвэрлэгч. Исгэгчний ханд нь арьсны ус тослогыг зохицуулж арьсны нөхөн төлжилтийг байгалийн аргаар сэргээнэ. Үрэвслийг дарна. Бохирдлыг гүн цэвэрлэнэ.

НАЙРЛАГА:
•  Исгэгчний ханд- Аллантоин ба В витаминаар баяжуулсан тослогыг зохицуулна.
•  Decylglucoside: Гүн цэвэрлэгч
•  Аллантоин: Арьсны нөхөн төлжилтийг дэмжинэ

Гэрийн нөхцөлд ашиглах заавар
Өглөө оройд нүүр болон хүзүүндээ массажилж түрхээд бүлээн усаар угаана.

Санамж:
Нүүр цэвэрлэгч сойз хэрэглэвэл илүү үр дүнтэй.

PURIFYING TONIC LOTION /ТОСЛОГЫГ ЗОХИЦУУЛАГЧ ТОНИК/

•  Арьсыг дараагийн үе шатанд бэлдэж өгнө •  Батга болон үрэвслээс урьдчилан сэргийлнэ •  Арьсны тосны үйл ажиллагааг хэвийн болгоно •  Спиртний агууламжгүй

ТОСЛОГЫГ ЗОХИЦУУЛАГЧ ТОНИК
Батга болон тослогийг тэнцвэржүүлэх тоник. Нүүр цэвэрлэгч гельний дараа хөвөнд шингээж хэрэглэнэ. Тоник нь арьсны тэнцвэрийг хадгалж өнгийг буцаан сэргээж арьсыг дараагийн үйл ажиллагаанд бэлдэн үр нөлөөг нь эрчимжүүлж өгнө. РН –н хэмжээг тэнцвэржүүлж өгнө.

НАЙРЛАГА:
•  Исгэгчний ханд- Аллантоин ба В витаминаар баяжуулсан тослогыг зохицуулна.
•  Аллантоин- арьсны нөхөн төлжилтийг дэмжинэ

Гэрийн нөхцөлд ашиглах заавар
Өглөө орой нүүрээ цэвэрлэсний дараа хөвөнд шингээн арчина.

TINTED CORRECTIVE BALM /ӨӨ ДАРАГЧ ТҮРХЛЭГ/

•  Улаалт болон батгыг хурдан арилгаж, урьдчилан сэргийлнэ
•  Тослогын ялгаралыг зохицуулна
•  Батгатай үрэвсэлтэй арьсыг тайвшруулна
•  Эсийн хуваалтыг дэмжиж арьсны сэргэлтийг хурдасгана
•  Өө дарна


ӨӨ ДАРАГЧ ТҮРХЛЭГ
Батга шахсны дараах нөхөн төлжилтийг хурдасгаж улаалтыг намдаана. Батга үрэвсэж томрохоос сэргийлнэ. Арьсны өнгөтэй учир батга болон соривыг дарж өгнө.2 өнгөний сонголттой.

НАЙРЛАГА:
•  Салицилийн хүчил- Арьсны нүх сүвийг нээж, үхэжсэн арьсыг гуужуулж, батгыг зөөллөж, нянгийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ
•  Зуун наст – арьсыг тайвшруулж чийгшүүлнэ. Арьсыг цэвэрлэнэ
•  Үрэвслийн эсрэг идэвхит комплекс – оливын навчнаас гаргаж авсан тослог багасгах, үрэвслийг дарах комплекс

Гэрийн нөхцөлд ашиглах заавар
Арьсаа цэвэрлэсний дараа нөсөө толбо болон батгатай хэсэг дээр хэсэгчилэн түрхэнэ

BIO-FRUIT GEL EXFOLIATOR /ЖИМСНИЙ ХҮЧЛИЙН ГУУЖУУЛАГЧ/

•  Арьсны нүх, үрэвсэл шархыг хурдан намдаана
•  Барзгар арьсыг толийлгож өгнө
•  Эвэрлэг холцруутсан давхрагын чийгшлийг сайжруулна
•  Эсийн хуваалтыг дэмжиж арьсны сэргэлтийг хурдасгана
•  Нарийн үрчлээг багасгана
•  Нөсөө толбо сэвхийг бүдгэрүүлнэ


ЖИМСНИЙ ХҮЧЛИЙН ГУУЖУУЛАГЧ
Үхмэл арьс нь арьсны гадаргуу дээр хэт зузаан болоход нүүр өнгөгүй гундсан харагдахаас гадна батга үрэвсэх суурь болж өгдөг.
Био гуужуулагч нь арьсны хамгийн дээд давхарга болох эпидермисийг гуужуулж өдөр шөнийн тосыг сайн шингэхэд нөлөөлнө. Арьсны өнгийг сэргээнэ. Батга болон үрэвсэлтэй, гэмтэлтэй арьсны эсрэг үр дүнтэй тэмцэнэ.
Жимсний хүчил нь салоны бүтээгдэхүүнд 30 хувь байдаг бол, зарах бүтээгдэхүүнийх 20 хувь байдаг. Энэ нь ойрхон хэрэглэхэд арьсыг гэмтээхгүйн тулд агууламж нь бага байдаг

НАЙРЛАГА:
•  Жимсний хүчлийн комплекс- Чихрийн нишингэ, алимны хүчил, дарс ба нимбэгний хүчлээс бүрдсэн бөгөөд арьсны бүтцийг сайжруулж эсийг нөхөн төлжих үйл явцыг хурдасгана. Хуучин үхжсэн арьсны эсүүдийг сулруулан үгүй болгож шинэ эс өсөн төлжихөд саадгүй болгодог

Гэрийн нөхцөлд ашиглах заавар
Ерөнийдөө шөнө унтахын өмнө долоо хоногт 2-3 удаа нүүр цэвэрлэсний дараа түрхэж 5-15 мин болсны дараа поролоноор арчиж авна

Санамж:
Гуужуулагч хэрэглэхэд өнгөн арьс нимгэрдэг тул өдөр нь Face Guard /нарны хамгаалалт/ хэрэглэвэл зохимжтой

Purifying Mask /ОНЦГОЙ МАСК/

•  Арьсны нүх сүвийг цэвэрлэнэ
•  Тослогын булчирхайг тэнцвэржүүлнэ
•  Гүн цэвэрлэж арьсны гадаргууг жигдлэнэ
•  Үхэжсэн арьсыг гуужуулна
•  Үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ


ОНЦГОЙ МАСК
Үрэвслийн эсрэг цогц бодисоор баялаг маск. Найрлага дахь хятадын цагаан шавар нь арьсны бохирдол болон гадаргуй дахь илүү тосыг нүүрний арьс хатаахгүйгээр шингээж үрэвслийг дарна. Арьсны нүхжилтийг багасгана.

НАЙРЛАГА:
•  Зуун настын ханд – Арьсыг тайвшруулж чийгшүүлнэ. Арьсыг цэвэрлэнэ.
•  Хятад цагаан шавар- Тосыг багасгана
•  Үрэвслийн эсрэг идэвхит комплекс – Оливын навчнаас гаргаж авсан тослог багасгах үрэвслийг дарах комплекс
•  Модны мөөгний ханд- Байгалийн полисахарид болон минерал агуулсан нүүрний арьс цэвэрлэх үйлчилгээтэй

Гэрийн нөхцөлд ашиглах заавар
7 хоногт 1-2 удаа цэвэрлэсний дараа түрхээд 20 минутын дараа усаар зайлж арилгана. Шаардлагатай тохиолдолд ойрхон давтамжтай тавьж болно.

Санамж:
Холимог арьсны Т зонад /дух хамар эрүү/ хэрэглэхэд болно.

Normalizing Skin Complex /ТОСЛОГ АРЬСНЫ НЭМЭЛТ КОМПЛЕКС/

•  Батгыг суллаж зөөлрүүлнэ
•  Чийгшүүлнэ
•  Арьсны гадаргуу дахь үхмэл эсийг арилгана
•  Үрэвсэл болон бактерийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ


ТОСЛОГ АРЬСНЫ НЭМЭЛТ КОМПЛЕКС
Арьсны тослогыг тэнцвэржүүлж зохицуулах, батга гарах явцыг зогсоох концентратаар баялаг бөгөөд нүх агшаах сорви арилгах мөн тослогтож гялалзахыг багасгана. Судалгаагаар 6 долоо хоногийн турш өдөрт 2 удаа түрхэж хэрэглэхэд дээрхи шалтгаанууд багассан үр дүн гарсан болно. Хэдий тослог ч гэсэн арьс хэт их хуурайшиж болохгүй учир чийгшил өгөх нь чухал байдаг.

НАЙРЛАГА:
•  Зуун настын ханд- Арьсыг тайвшруулж чийгшүүлнэ арьсыг цэвэрлэнэ
•  Салицилийн хүчил- Арьсны нүх сүвийг нээж, үхэжсэн арьсыг гуужуулж, батгыг зөөллөж, нянгийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ
•  Үрэвслийн эсрэг идэвхит комплекс- Оливын навчнаас гаргаж авсан тослог багасгах үрэвслийг дарах комплекс
•  Улаан замаг – Чийгшүүлнэ

Гэрийн нөхцөлд ашиглах заавар
Тослог болон гэмтэлтэй хэсэгтээ түрхэж зөөлөн иллэг хийнэ. Дараа нь тосоо түрхэнэ.

Санамж:
Батга шахсны дараа хэрэглэхэд нэн тохиромжтoй.

Clarifying Cream Gel /ГЕЛЭН СУУРЬТАЙ ТОС/

•  Үрэвслийг намдааж, дахин үрэвсэхээс урьдчилан сэргийлнэ
•  Тослогын ялгаралтыг зохицуулна
•  Арьсыг гэмтэхээс сэргийлнэ
•  Чийгшүүлнэ
•  Үхэжсэн арьсыг арилгана цэвэрхэн харагдуулна


ГЕЛЭН СУУРЬТАЙ ТОС
Шингэн усан суурьтай гелэн хэлбэрийн тос. Үрэвслийг дарж батга гарах явцыг багасгаж арьсны бүтцийг сайжруулна. Тайвшруулж, чийгшүүлж арьсны нүхийг агшаах, арьсан дахь илүүдэл тосыг арилгаж, гадаргууг өнгөлөг болгон сорви бүдгэрүүлэх үйлчилгээ үзүүлнэ.

НАЙРЛАГА:
•  Зуун настын ханд- Арьсыг тайвшруулж чийгшүүлнэ арьсыг цэвэрлэнэ
•  Авокадо жимснээс гаргаж авсан тослогын эсрэг идэвхитэй бодис
•  Полиамидын цэвэр нунтаг- нь арьсны өнгийг сэргээж тослогыг тэнцвэржүүлнэ.
•  Улаан замаг чийгшүүлнэ

Гэрийн нөхцөлд ашиглах заавар
Нүүрээ сайтар цэвэрлэсний дараа өглөө, оройд түрхэнэ. Будгийн суурь болгон хэрэглэхэд тослог арьстай хүмүүст зохимжтой